(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/08/24 0

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын суурь чанартай өөрчлөлтийг хэрэгжүүлэх, гадаад болон дотоод худалдааны тогтвортой, ил тод байдлыг хангах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Худалдааны тухай хууль”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын дэргэдэх БЭЭЗ, Худалдааны бодлогын зөвлөл болон уул уурхай, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Манай улсын худалдааны харилцаа өнөөг хүртэл 57 орчим хууль, 100 гаруй зүйл заалтаар тархай бутархай зохицуулагдаж, бодлогын залгамж чанар алдагдсан, институц хоорондын уялдаа сул байгаа нь үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж ирсэн. Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексийн 2023 оны үзүүлэлтээр Монгол Улс 139 орноос 97 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд худалдааг хөнгөвчлөх нийт хэрэгжилт ердөө 58 хувьтай байгаа нь худалдааны харилцааг цогцоор нь зохицуулах хуулийг яаралтай батлан гаргах бодит шаардлагыг харуулж байна.

Хэлэлцүүлгийг Сайдын зөвлөх О.Эрдэмбилэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч

Б.Лхагважав нар нээж үг хэлэв. Энэ үеэр ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын

хэлтсийн дарга Т.Золзаяа хуулийн төслийн танилцуулгыг хийж, судлаач Ж.Эрхэмбаатар худалдааны аюулгүй байдлын

талаар илтгэл тавин, оролцогчдын асуулт, саналын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав төр өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгж, компаниудаа хувьчлах бодлогыг эрчимжүүлж, зах зээл дэх төрийн оролцоог хязгаарлах шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр төрийн мэдээлэл бүхий институт, байгууллагууд бизнес эрхэлж, зах зээлд оролцдог байдал нь хувийн хэвшилтэй шударга бус өрсөлдөөнийг үүсгэж байгаа тул төр өөрийн компани, хувьцаагаар дамжуулан бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудын худалдааны үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатайг тэмдэглэв. Мөн хувийн өмчтэй холбоотой гэрээ, хэлцлийн асуудалд төр оролцохгүй байх зарчмыг хатуу баримталж, бизнесийн дийлэнх асуудлыг хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хоорондын зохицуулалтаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэрбээр хэлсэн юм. Түүнчлэн 1995 онд анх бий болсон чөлөөт худалдаа, чөлөөт өмч хувьчлалын зарчмуудыг эргэн харж, төрийн өмчийн монополь байдлыг халснаар бизнес эрхлэгчдийн эрх ашиг хамгаалагдаж, зах зээлийн эрүүл орчин бүрдэх боломжтойг онцоллоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга Ц.Наваан худалдаа, ложистикийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа тул гол нэрийн барааны үнэ, нөөцийг тогтвортой байлгахын тулд бодлогын шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр “стратегийн бараа” гэсэн ойлголтыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгох, тээвэр, ложистик болон замын төрөлжүүлэлтийг сайжруулах шаардлагатайг тэмдэглээд, тарифын зохицуулалтыг хүний оролцоотой, субъектив байдлаар бус, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн автомат механизмаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.

Одоогийн байдлаар худалдааны харилцааг олон хууль, зүйл заалтаар салангид байдлаар зохицуулж байгаа тогтолцоог өөрчилж, шинэ хууль батлагдсанаар төрийн байгууллагууд мэдээллээ хоорондоо цахим хэлбэрээр солилцож, бизнесийн байгууллагаас давхардуулан бичиг баримт шаардахгүй, нэг цонхны тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна. Худалдааны бодлого нь бизнесийн үйл ажиллагааг хааж, боогдуулах бус нотолгоонд суурилсан, урьдчилан тооцоолох боломжтой, ил тод байх зарчмыг хангахаар тусгагджээ.

Тухайлбал, тариф, квот, лиценз, хориг арга хэмжээ бүр тодорхой үндэслэл, хугацаатай байх бөгөөд шатахуун, гурил, эм, эрчим хүч зэрэг стратегийн бараа бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх дохиоллын систем, эрсдэлийн үнэлгээний горимуудыг хуульчлахаар төлөвлөсөн байна.

Стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн төсөлд онцгой механизмуудыг тусгасан нь бизнес эрхлэгчдийн зүгээс тавьж ирсэн саналуудтай бүрэн нийцэж байна. Шатахуун, гурил, эм, эрчим хүч зэрэг стратегийн бараанд хомсдол үүссэний дараа арга хэмжээ авах бус, эрсдэл нэмэгдэх үед урьдчилан сэрэмжлүүлэх эрт дохионы систем ажиллах бөгөөд онцгой үед авах түр арга хэмжээний хугацааг 30 хоногоос хэтрүүлэхгүй байх сахилга батыг хуульчлан тогтоохоор тусгажээ.

Түүнчлэн экспорт болон гадаад худалдааны явцад тулгарч буй ариун цэвэр, хорио цээр, техникийн саад, транзит, лицензийн хүндрэлүүдийг ганц компанийн түвшинд бус төрийн бодлогын удирдлагаар буюу “case-management” хэлбэрээр шийдвэрлэх тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Худалдааны тухай хууль”-ийг батлуулж, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр олгогдсон боломжийг бүрэн ашиглан дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саадыг бууруулах зорилтыг тодорхой тусгасан байдаг.

Дотоодын үйлдвэрлэгчдийг шударга бус импорт болон зах зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд нийцсэн демпингийн эсрэг, татаасын эсрэг болон импортын огцом өсөлтөөс хамгаалах тусгай татвар, мөрдөн шалгах процессуудыг хуульчлахаар тусгажээ. Мөн гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх, квот болон тарифын зохицуулалтыг ялгаваргүй, ил тод хэрэгжүүлэх, экспортын зээл, батлан даалт, даатгал болон зах зээлийн судалгаагаар дэмжих зэрэг бодлогын дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр тусгасан байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа: Худалдааны тухай хуулийн хэлэлцүүлэг дээр худалдааны бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ хуулийн төслийн 18, 21 дүгээр зүйлс дэх заалтууд болон экспортын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлагатайг хэллээ.

Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр худалдааны бодлогоо илүү тодорхой болгож, аль салбарын экспорт, импортыг ямар дарааллаар эрэмблэх, жижиг, дунд бизнес болон томоохон аж ахуйн нэгжүүдэд энэ хууль ямар үр нөлөө авчрах, одоогийн бодит нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх зэрэг үр дүн, үр нөлөөг сайтар тооцож үзэх хэрэгтэйг тэмдэглэв. Мөн хуулийн төсөлд худалдааны зөвлөл байгуулахаар тусгасан боловч тухайн зөвлөлийн үйл ажиллагааг хянах тогтолцоо тодорхойгүй, төрийн байгууллагын давамгай оролцоотой бүтэц харагдаж байгааг шүүмжиллээ. Түүнчлэн квот, тариф тогтоох асуудлыг зөвхөн нэг Засгийн газрын гишүүний саналаар шууд шийдвэрлэдэг байх нь учир дутагдалтай тул холбогдох байгууллагууд гаргасан дүгнэлт, шийдвэрээ бие даан хянаж, тооцоо судалгаагаа илүү нягт нямбай хийх шаардлагатайг онцолсон юм.

Ерөнхий сайдаар ахлуулсан 11 гишүүнтэй Худалдааны зөвлөл ажиллаж, тариф болон хамгаалах арга хэмжээнд санал, дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. МҮХАҮТ болон гишүүн бизнес эрхлэгчдийн санал, кейс, дата нь төрийн шийдвэр гаргах үйл явц болон хуулийн хэрэгжилтийн гол оролт байх юм. Энэхүү анхны хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн гаргасан санал, шүүмжийг төсөл боловсруулагчид цаашид нэгтгэн тусгаж, хуулийн төслийг илүү боловсронгуй болгоно. Үүний дараа хуулийн төслийг УИХ-ын чуулганд өргөн барьж, батлуулахтай холбоотой шат дараатай арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллах ажээ.

Жүр Үр ХХК-ийн Гүйцэтгэх захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх БЭЭЗ-ийн дарга Б.Мөнхзул, Монгол Улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зориулалтын тусгай бүс байгуулах замаар дотоодын үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих нь чухал байгааг онцоллоо. Тэрбээр бусад худалдаанаас ялган үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой бодлогыг илүү тодорхой болгож хэрэгжүүлэх, дотоодын хүний нөөц болон үйлдвэрлэгчдийг хөгжүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахын зэрэгцээ эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн орчныг таатай болгох шаардлагатайг тэмдэглэв. Мөн дотоодын үйлдвэрлэлийг гадны импортоос хамгаалах тал дээр тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэйг дурдаад, Европын холбоо болон бусад улс орнуудын эдийн засгийн чөлөөт хэлэлцээрт оролцож экспортоо нэмэгдүүлэх замаар дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих нь чухал болохыг хэлсэн юм.


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05