(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ХҮНСНИЙ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ОРОЛЦОГЧ КОМПАНИУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026/09/17 --> 2026/09/20


1975 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн "Улаанбаатар Түншлэл" олон улсын үзэсгэлэн 2026 онд 50 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд энэ удаад хүнсний салбарын олон улсын төрөлжсөн үзэсгэлэн болон өргөжин хүрээгээ тэлж байна.
 Ерөнхий зохион байгуулагч: 
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Хамтран зохион байгуулагч: 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийслэлийн Бизнес, инновацын газар

"Улаанбаатар Түншлэл 2026" хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн нь хүнсний үйлдвэрлэл, хүнсний технологийн салбарын үйлдвэрлэгчид, импортлогчид, экспортлогчид, дистрибьютерүүд, түүхий эд нийлүүлэгчид, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, технологи, сав баглаа боодол, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг нэг дор цуглуулсан бизнесийн томоохон платформ юм.


Үзэсгэлэнд оролцсоноор компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд болон зорилтот худалдан авагчдад танилцуулах, компанийн брэндийн үнэ цэнэ, нэр хүндийг өсгөх, шинэ харилцагч, борлуулалтын суваг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх, салбарын шинэ технологи, инновац, чиг хандлагатай танилцах зэрэг олон давуу талыг хүртэх боломжтой.


Энэ жилийн үзэсгэлэнд Монголын хүнсний салбарын төлөөлөл болсон үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдээс гадна БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Беларусь зэрэг улс орнуудын компаниуд оролцож хүнс, шингэн хүнс, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнсний технологи, сав баглаа боодол, инновацын шийдэл зэрэг салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.


Үзэсгэлэнгийн хүрээнд B2B бизнес уулзалт, бүтээгдэхүүний танилцуулга, дагалдах арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна оролцогч компаниудын бүтээгдэхүүнээс 10 номинацын шилдгийг зохион байгуулах хорооны үнэлгээгээр шалгаруулна.


 Үзэсгэлэнд оролцох чиглэлүүд:
• Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
• Ундаа, шингэн хүнс
• Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний түүхий эд
• Хүнсний орц, нэмэлт бүтээгдэхүүн
• Импорт, экспорт, худалдаа, түгээлтийн байгууллагууд
• Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи
• Сав баглаа боодол, хэвлэл, шошгоны шийдэл
• FoodTech, инноваци, ухаалаг үйлдвэрлэлийн шийдэл
• Хүнсний салбарын үйлчилгээ


Хүнсний салбарын олон улсын томоохон үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийт болон бизнесийн харилцагчдад танилцуулан, брэндийн нэр хүндээ өсгөн, зах зээлээ өргөжүүлж, шинэ түншлэл, бизнесийн боломжийг нээгээрэй.

Тус үзэсгэлэн нь Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 9 сарын 17-20-ны өдрүүдэд болно. /4 өдөр/ 


Холбоо барих: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070/4/, 90006950, 99072685