(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

CAREC бизнес форум

2026/09/30 --> 2026/10/01

🤝 CAREC Business Forum 2026-д оролцохыг урьж байна.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (CAREC) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах CAREC Business Forum 2026-д хамтрагчаар ажиллаж байна.

CAREC нь бүс нутгийн 11 улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг нэгтгэн, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, эрчим хүчний харилцан холболт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ юм.

“Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж – Дэд бүтцийн шилжилтийг эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах тус форум нь 2026 оны 9-р сарын 30 – 10-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Shangri-La зочид буудалд зохион байгуулагдана.

Тус форум нь CAREC-ийн 25 дугаар Сайд нарын бага хуралтай зэрэгцэн зохион байгуулагдаж, CAREC-ийн бүс нутаг болон түүнээс гаднах бизнесийн салбарын тэргүүлэгчид, төрийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн холбоод, хөгжлийн түншүүд нэг дор чуулна.

Үндсэн салбарууд:

🌱 Эрчим хүч ба харилцаа холбоо

🚛 Ухаалаг тээвэр ба логистик

⛏️ Чухал ашигт малтмал

Оролцогчид дараах боломжуудыг авах болно:

🔹 Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломж, төслийн саналуудтай танилцах

🔹 Өндөр түвшний шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн түншүүдтэй холбогдох

🔹 Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлого болон Merit Point Criteria-ийн талаар мэдээлэл авах

🔹 B2B болон B2G уулзалт, бизнесийн хөтөлбөрт оролцох

🔹 CAREC-ийн бүс нутагт стратегийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх

 

📅 Огноо: 2026 оны 9-р сарын 30 – 10-р сарын 1

📍 Байршил: Shangri-La Hotel, Ulaanbaatar

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 15

Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 31

👉 Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://carecprogram.org/?event=carec-business-forum-2026

⚠️ Анхааруулга: Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэлийг зохион байгуулагчдын зүгээс хянаж, баталгаажуулна. Бүртгэлийн маягт илгээсэн нь арга хэмжээнд оролцох эрхийг автоматаар баталгаажуулахгүй.

CAREC Business Forum 2026-д хүрэлцэн ирж, бүс нутгийн хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж, бизнесийн стратегийн түншлэлээ өргөжүүлэхийг урьж байна.