(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ATA Карней

Монгол улс 2004 онд Станбулын конвенцэд нэгдэн орж МҮХАҮТ АТА карнейг олгох эрх бүхий байгууллагаар томилогдсон. АТА Карней нь нэг жилийн дотор бараа, тээврийн хэрэгслийг импортын гаалийн татваргүйгээр түр хугацаагаар оруулах, буцаан гаргах олон улсын гаалийн баримт бөгөөд үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог. 

АТА Карнейд дараах төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарна.

  1. Худалдааны загвар
  2. Ажил мэргэжлийн тоног төхөөрөмж
  3. Үзэсгэлэн, яармаг болон ижил төстэй хурал цуглаан зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан бараа бүтээгдэхүүн

АТА Карнейд амархан муудах өргөн хэрэглээний бараа болон засвар хийх шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хамаарахгүй!

МҮХАҮТ-нд хандсан албан бичиг
АТА карнейн өргөдөл /Татах/
ATA карнейн үнийн нэхэмжлэх сав баглаа боодлын жагсаалт /Татах/
АТА карней баталгаа /Татах/
ATA карней ЖУРАМ /Татах/

Холбоо барих:

ХҮГазар, АТА Карнейн
Утас: (976) 77277070-3
Цахим шуудан: atacarnet@mongolchamber.mn