Бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ нь Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин урамшуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр, засгийн холбогдох байгууллагад илэрхийлж, оновчтой шийдвэр гаргуулах, бизнес эрхлэгчдийн төлөө бодлогын өмгөөллийн үйл ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн үйлдвэржилтийг хөхүүлэн дэмжих, худалдаа, үйлчилгээ, тээврийг хөнгөвчлөх, жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжин урамшуулах чиглэлээр нэлээд шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирлээ.
МҮХАҮТ нь өнөөдөр 20 алба төвтэй, 150 гаруй ажиллагсадтай, 21 аймагт салбар танхим байгуулан, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, гишүүн байгууллагууддаа үзүүлэх үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн, чанар, үр өгөөжийг сайжруулах зорилт тавин, бизнесийг дэмжин урамшуулах олон талт үйл ажиллагааг гадаад, дотоодын байгууллагуудын туслалцаатайгаар зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байна.
МҮХАҮТ-ын гишүүд, бизнес эрхлэгч та бүхний амрыг эрье.
МҮХАҮТ нь эдийн засгийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн бодлого хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.
Танхимын гадаад харилцааг улам өргөжүүлэн олон улсын байгууллагууд болон бусад орны ХАҮТ-тай хамтран ажиллах ба төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явдлыг эрчимжүүлнэ.
Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, дотоодын нэмүү өртгийн сүлжээг үүсгэх чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэгчдийг олон улсын сүлжээнд нэвтрэх өрсөлдөх чадварыг сайжруулах явдлыг дэмжих болно.
Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засаж сайжруулах талаар санаачилга гарган ажил хэрэг болгоно.
Эдийн засаг дах хувийн бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулахад танхимын гишүүд болон бизнес эрхлэгч Та бүхний хувь нэмэр ихээхэн чухал бөгөөд бизнесийн ба салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх санал санаачилга, үйл ажиллагааг танхимын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
Баатаржавын ЛХАГВАЖАВ
- Чадварлаг, эвсэг хамт олон
- Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
- Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Ёс зүйт үйл ажиллагаа
- Манлайлал
|
Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Гүйцэтгэх захирал |
Ерөнхий нарийн бичгийн дарга |
|
Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч |
|
Гүйцэтгэх захирал |
|
Ерөнхий нарийн бичгийн дарга |
Их Хурал
Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Дөрвөн жилд нэг удаа болдог Их хурал нь танхимын удирдах дээд байгууллага юм.Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй төрийн бус байгууллагыг удирдан чиглүүлэх Удирдах зөвлөл, Танхимын Ерөнхийлөгчийн сонгууль нь олон нийтийн анхаарлын төвд байдаг бөгөөд дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой. МҮХАҮТ-ын дүрмийн дагуу Үндэсний танхимын Удирдах зөвлөлд гишүүнээр элсээд 3-аас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй танхимын гишүүд нэр дэвших эрхтэй бөгөөд 22 гишүүнийг төлөөлөх ардчиллын зарчмаар, үлдэх 53 гишүүнийг Их хурлын гишүүд дундаас шууд ардчиллын зарчмаар, Хяналтын зөвлөлийн гишүүдийг Их хурлын гишүүд дундаас тус тус нэр дэвшүүлэн сонгох ба нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс өмнө дуусгавар болгож Танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч Их хуралд танилцуулдаг.
Удирдах Зөвлөл
Тэргүүлэгчид
Хяналтын зөвлөх
Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
Гарал үүслийн гэрчилгээ - Утас: 7727-7070 /3/, Цахим шуудан: export@mongolchamber.mn, Экспертиз - Утас: 7727-7070 /9/, Цахим шуудан: expertise@mongolchamber.mn
Мэдээллийг шинэчилж байна
Санхүү, Бүртгэлийн Газар
Утас: 7727-7070 /31/, Цахим шуудан: finance@mongolchamber.mn
Мэдээллийг шинэчилж байна
Гишүүнчлэлийн Газар
Утас: 7727-7070 /2/, Цахим шуудан: membership@mongolchamber.mn, info@mongolchamber.mn, event@mongolchamber.mn, organic@mongolchamber.mn
Маркетинг, Олон Нийттэй Харилцах Газар
Утас: 7727-7070 /46/, Цахим шуудан: marketing@mongolchamber.mn



