Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
Канад улсын Саскачеван мужийн Режина хотноо 2026 оны 11 дүгээр сарын 23-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Канадын хамгийн том, нэр хүндтэй эрчимжсэн мал аж ахуйн "Agribition" шоуны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Энэхүү үзэсгэлэн нь махны чиглэлийн үхрийн аж ахуйд суурилсан бөгөөд ХАА-н бизнес, сургалт, худалдаа болон алдарт "Maple Leaf Circuit Finals Pro Rodeo" тэмцээнийг багтаасан дэлхийн хэмжээний томоохон зангилаа арга хэмжээ юм. Түүнчлэн үзэсгэлэн болох Режина хот нь Монгол Улстай газар зүй, цаг агаар, хүн амын тоо зэргээрээ маш төстэй бөгөөд эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн гэдгээрээ онцлог билээ.
Канадын зах зээлийг сонирхож буй зорилтот аж ахуйн нэгжүүд оролцсон тохиолдолд тус мужид байх буудал, тээврийн зардлын 50%-ийг буцаан олгох буюу 1500 хүртэлх Канад долларын хөнгөлөлт авах нөхцөлтэй.
Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 21-нийг дуустал үргэлжлэнэ.
Холбоо барих:
Утас: 99072685, 77277070-4
Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын Үзэсгэлэн, яармагийн газрын мэргэжилтэн Ц.Хулан