Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Хөгжлийн Академи нь ТУЗ-ийн гишүүн болон удирдах ажилтнуудад зориулсан “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ'' сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
2011 онд шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байхаар хуульчилж өгсөн.
МҮХАҮТ нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулдаг.
Сургалтын агуулга:
- Компани- Компанийн засаглал
- Компанийн нийгмийн хариуцлага
- Хувьцаа эзэмшигчийн эрх зүйн байдал
- Хувьцаа эзэмшигчдийн хурал
- ТУЗ, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
- Гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан
- Чухал хэлцэл
- Компанийн бодлого төлөвлөлт
- Хяналтын удирдлагын тогтолцоо
- Комплэйнсийн бодлого
- Компанийн шийдвэр гаргалт, мэдээллийн урсгал
Сургалтын хугацаа:
Хугацаа: 2 өдөр, Баталгаат гэрчилгээ олгоно.
Сургалтын онцлог:
- Баталгаат гэрчилгээ олгоно.
- Төгсөгчдийн мэдээлэл “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-ийн веб сайтад байршина.
- Мэргэжлийн, туршлагатай багш нарын баг сургалтыг удирдан явуулна.
- Тохилог анги танхимд хичээллэж өдрийн хоол, цайгаар үйлчилнэ.
- Гадаад хүн синхроны тоног төхөөрөмж ашиглан сургалтад хамрагдах боломжтой.
Холбоо барих:
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 201 тоот өрөө
Утас: (976) 77277070-5, 91001137
Цахим шуудан: biznessacademy@mongolchamber.mn
