(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн

2026/11/04 --> 2026/11/08

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулагддаг “Bazaar Berlin 2026” Дэлхийн соёл, бүтээлч үйлдвэрлэлийн өнгө төрхийг нэг дор цогцлоосон олон улсын үзэсгэлэнд оролцохыг бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, гишүүн байгууллагууддаа урьж байна.

Жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулагддаг тус үзэсгэлэнд 60 гаруй орны 500 орчим үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид оролцож, өөрсдийн өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээ, соёлын онцлогийг дэлхий нийтэд танилцуулдаг.

Үзэсгэлэнд:

  • Үндэсний үйлдвэрлэгчид
  • Гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Байгальд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүн нийлүүлэгчид
  • Эрдэнийн чулуу, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцдог.

Тус үзэсгэлэн нь 2026 оны 11 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Та өөрийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчлах, хамтран ажиллах түнш, худалдан авагч олох, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, олон улсын үзэсгэлэнтэй танилцах болон бусад улсын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох, туршлага судлах зэрэг өргөн боломжууд нээгдэх юм.

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл.

Холбоо барих:

ҮЯГ-ын мэргэжилтэн Э.Тамир
Утас: 99907950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn