Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын XIX Чуулган

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монгол-Хятад-Орос гурван улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын 19 дэх удаагийн гурван талт чуулганыг 2026 оны 9 дүгээр сарын 17-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Зорилго, ач холбогдол: Энэхүү чуулган нь гурван орны Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын хооронд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх механизм юм. Улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, бэрхшээлийг тодорхойлох замаар бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэгддэг. Энэ удаагийн чуулган нь цаг үеийн шинэ чиг хандлагыг тусгаж, гурван орны эдийн засгийн уялдаа холбоог улам гүнзгийрүүлэх зорилготой.
Чуулганы гол чиглэлүүд:
- Хил дамнасан цахим худалдааны хөгжил
- Эдийн засгийн коридор, чөлөөт бүсийн хамтын ажиллагаа
- Аялал жуулчлалын салбар дахь гурван талт түншлэл
- Хөрөнгө оруулалт, хамтарсан төслүүд
Оролцогчид: ОХУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Монголтой хил залгаа мужуудын салбар танхимын гишүүд, БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ӨМӨЗО болон бусад муж, хотуудын салбар танхимын төлөөлөл зэрэг нийт 100-150 төлөөлөгч хүрэлцэн ирж, Монгол Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй өргөн хэмжээний хэлэлцүүлэг, ганцаарчилсан B2B уулзалт хийнэ.
Энэхүү чуулган нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулах, гурван улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бодит үр дүнтэй арга хэмжээ болно. Иймд хөрөнгө оруулалтын төслөө танилцуулж, гэрээ хэлэлцээр байгуулах, олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж буй бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна!
Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Байршил: Улаанбаатар хот, МҮХАҮТ-ын байр
Үйл ажиллагаа: Нэгдсэн чуулган, салбар хэлэлцүүлэг, B2B уулзалтууд, оройн хүлээн авалт
Хураамж:
Чуулган ба B2B уулзалт - 50,000₮ (Өдрийн хоол, кофе брейк) Нэгдсэн чуулган + Оройн хүлээн авалт - 300,000₮ (Чуулганы бүх үйл ажиллагаа болон хүндэтгэлийн оройн хүлээн авалт)
Төлбөр хүлээн авах данс: МҮХАҮТ, ХААН банк. Дансны дугаар: 05000500 5112003124
Холбоо барих:
Утас: 77277070-2, 99096809, 99046587, 99024934, 77277070 (6), 94013003 (ОХУ), 99080575 (БНХАУ)
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn, waijiao@mongolchamber.mn
Бүртгэл: 2026.09.11 хүртэл /Тоо хязгаартай/
Монгол-Хятад-Оросын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын “Худалдаа, Эдийн Засгийн 19 дэх удаагийн гурван талт чуулган”-д
Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын “Худалдаа, Эдийн Засгийн 19 дэх удаагийн нэгдсэн чуулган”-ны
