|
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт маань 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Байгууллагын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, үйл явцын сайжруулалтыг тогтмол хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдах “Чанарын менежерийг чадавхжуулах” сургалтад танай байгууллагын ажилтнуудыг урьж байна.
Сургалтаар чанарын удирдлагын суурь ойлголт, процесс сайжруулалтын арга хэрэгслүүд, чанарын шинжилгээний аргачлал, чанарын менежерийн эзэмших шаардлагатай ур чадвар, чанар сайжруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйг практикт ашиглах мэдлэг, чадварыг олгоно.
Сургагч багш: Г.Баярцэцэг (PhD), Ахлах багш, ШУТИС-ийн Менежментийн сургууль
Сургалтын онцлог:
Чанарын удирдлагын практик арга хэрэгслүүдийг эзэмшинэ
Өгөгдөлд суурилсан асуудал шийдвэрлэх арга барилд суралцана
Байгууллагын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх сайжруулалтын аргачлал эзэмшинэ
Дасгал ажил, кейс судалгаа, хэлэлцүүлэгт суурилсан сургалт
Сургалтын мэдээлэл
• Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 17-18
• Цаг: 09:00–17:00
• Хэлбэр: Танхим
• Гэрчилгээ: Сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод МҮХАҮТ-ийн гэрчилгээ олгоно.
Хэнд зориулсан бэ?
• Байгууллагын удирдлага, менежерүүд
• Чанарын менежерүүд
• Дотоод хяналт, чанарын баталгаажуулалтын ажилтнууд
• Процесс сайжруулалт, бүтээмжийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд
• Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буй байгууллагын ажилтнууд
Сургалтын төлбөр: 350,000₮
Утас: 9906 0039; 90279070
Цахим шуудан: training@mongolchamber.mn

|