ЛЯОНИН МУЖ-МОНГОЛ УЛС-ын Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны 7-р удаагийн чуулган
2026/09/22 --> 2026/09/25

БНХАУ-ЫН ШЭНЬЯН ХОТОД БОЛОХ БИЗНЕС ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдээ Хятадын зах зээлтэй холбох зорилгоор бизнес аялал зохион байгуулж байна.
Иймд бизнес эрхлэгчид болон гишүүн байгууллагуудаа БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо 2026 оны 9 дүгээр сарын 22–25-ны өдрүүдэд болох "Олон улсын худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны 7-р чуулган"-д оролцохыг урьж байна.
Арга хэмжээний онцлох үйл явдлууд:
- Монгол Улс зочин орноор оролцоно.
- Бизнес форум болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа.
- Хоёр орны бизнес эрхлэгчдийн B2B уулзалтууд.
- Үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах туршлага солилцох аялал.
Холбоо барих мэдээлэл:
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Утас: 77277070 (дотоод утас: 6), 89110039
