(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ- БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН БИЗНЕС УУЛЗАЛТ

2026/09/24 --> 2026/09/24

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монгол–Чехийн бизнес уулзалт”-ыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын 503 тоот хурлын өрөөнд зохион байгуулах гэж байна.

Тус бизнес уулзалтад Чех Улсын бизнесийн төлөөлөл оролцож, дараах салбар, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгжүүдтэй бизнес уулзалт, хамтын ажиллагаа тогтоох сонирхолтой байна. Үүнд:

  • Үйлдвэрлэл, металл боловсруулах үйлдвэрлэл
  • Ургамал хамгааллын бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн салбар
  • Аялал жуулчлал
  • Архитектур, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт
  • Хүнсний үйлдвэрлэл
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Tээвэр зуучлал, логистик
  • Хүний нөөц,ажиллах хүчний сургалт
  • Уул уурхай, олборлолт, ураны салбар
  • Даатгалын үйлчилгээ
  • Худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа

Чехийн бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагаа тогтоох сонирхолтой Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 24

 Цаг: 10:00-13:00

 Байршил: МҮХАҮТ, 503 тоот хурлын өрөө

Холбогдох утас: 77277070 (6), 9903-3339