(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ, ЕАЭЗХ БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДТАЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/09/04 0

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар 2015 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд эдүгээ Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны томоохон платформ болон өргөжөөд байна. 

Энэ удаагийн XI чуулга уулзалт “Алс Дорнод — Хөгжил цэцэглэлтийг хүний сайн сайхны төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтаар ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн чадавх, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсад сурталчлах, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай худалдаа, эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тээврийн шинэ коридоруудыг хөгжүүлэх, хотуудын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр асуудал, шийдлүүдийг хэлэлцэв.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хооронд анх удаа “Business Dialogue” буюу Монгол–Оросын ажил хэргийн уулзалт зохион байгуулагдсан нь онцлох үйл явдал боллоо. Энэхүү уулзалтаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Түр хэлэлцээрийн хэрэгжилт, тарифын бус саад бэрхшээл, тэдгээрийг даван туулах хамтын арга зам, тээвэр, логистикийн асуудлыг хэлэлцжээ.

Монгол–Оросын бизнес хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Худалдааны түр хэлэлцээрийн тарифын хөнгөлөлтийг бизнес эрхлэгчдэд бодитойгоор хүргэж, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх байнгын механизм бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн бизнесийн бодит хэрэгцээ болон хоёр талын худалдааны нөхцөл байдалд үндэслэн тарифын хөнгөлөлтөд хамрагдах барааны жагсаалтад шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг идэвхтэй ашиглах нь зүйтэйг тэмдэглэв.

Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан Түр хэлэлцээрийн хэрэгжилтийг богино хугацаанд үр дүнтэй хангах чиглэлээр тодорхой санал, шийдлүүдийг танилцуулж илтгэл тавилаа.

Үүнээс гадна байгаль хамгаалал, тэр дундаа ховордсон махчин шувуудын тоо толгойг хамгаалах, өсгөх чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид, төлөөлөгчид туршлага солилцсон “Шонхор шувууны өдөр” олон улсын чуулга уулзалт зохион байгуулагджээ. Түүнчлэн ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгуудын соёл, уламжлал, хоолны өвөрмөц онцлогийг сурталчилсан “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэн зэрэг дагалдах томоохон арга хэмжээнүүд мөн зохион байгуулагдаж, чуулга уулзалт өндөрлөв.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21