Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем
Манай улс хөгжиж байгаа орны хувьд 1991 оноос ХЕС-т хамрагдаж, импортын тарифын хөнгөлөлт эдэлж байсан ч манай экспортын ихэнх гол нэрийн бараа, бүтээгдэхүүн нь гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаагүй юм.
Европын Холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд ХЕС-ийн шинэ журмаар ”сайн засаглал, тогтвортой хөгжлийн” болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орныг ХЕС-т хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон.
Тус Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдэлж байна.
ХЕС-ийн гол шаардлагууд:
- Гарал үүслийн шаардлага
- Шууд тээвэрлэлтийн нөхцлийн шаардлага
- Баримт бичгийн баталгаажуулалт
Тарифын хөнгөлөлтийн ерөнхий системийг хэрэгжүүлэх тухай Европын Холбооны зөвлөлийн журам /Татах/
Regulation 978-2012 new GSP - /Татах/
COMMISSION IMPLEMENTING REGULATION EU 2015-2446 - GSP ROO - /Татах/
Гарын авлага /Татах/
Европын холбооны импортын шаардлага
Европын холбооны зах зээл, хууль эрх зүйн орчин, импортын үйл явц, хязгаарлалт, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт, ЕХ-ны гишүүн улс орнуудын импортын шаардлага, татварын хувь хэмжээ, техникийн шаардлагууд, сав баглаа боодол, шошгожилт, гарал үүслийн дүрэм зэрэг Таны экспортод шаардлагатай чухал мэдээ, мэдээллүүдийг англи хэл дээр нарийвчилсан, дэлгэрэнгүйгээр ЭНД ДАРЖ үзнэ үү.