ЭКСПОРТ, ИМПОРТЫН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгчдийг гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх чиглэлээр мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор “Экспорт, импортын мэдээлэл, зөвлөгөө өгөх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажиллуулж байна.
Төв нь дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрөлжсөн үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
Хууль эрх зүй, дүрэм, журам
- Хүнсний аюулгүй байдлын тухай
- Хүнсний тухай
- Гаалийн тухай
- Гаалийн тариф, татварын тухай
- Хөрөнгө оруулалтын тухай
- Гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, журам талаар тайлбар
- Малын гаралтай бүтээгдэхүүний экспортын дүрэм, журам
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын дүрэм, журам
- Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын дүрэм, журам
- Байгалийн гаралтай бүтээгдэхүүний экспортын дүрэм, журам
- Онцгой барааны экспортын дүрэм журам
Олон Улсын гэрээ, хэлэлцээр
- Хоёр болон олон талт хэлэлцээр, протокол
- Хоёр улсын хооронд байгуулсан ургамал хорио цээрийн гэрээ
- Тээвэр, дамжин өнгөрөх хэлэлцээр
Бараа, бүтээгдэхүүний экспорт хийх үйл явц
- Ноос ноолууран бүтээгдэхүүн
- Мах махан бүтээгдэхүүн
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүн
Гадаад худалдааны бичиг баримт бүрдүүлэлт
- Экспорт, импорт, хөрөнгө оруулалтын замын зураглал
- Экспорт, импортын барааны гаалийн бичиг баримт
- Тухайн импортлогч улсын гаалийн бичиг баримт
- АТА карней бичиг баримт
Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд гаалийн татвар, тарифын хөнгөлөлт ашиглах
- Европын Холбоо
- Америкийн Нэгдсэн Улс
- Канад
- Бүгд Найрамдах Турк Улс
- Евразийн Эдийн Засгийн Холбоо
- Австрали
- Япон
- Исланд
- Шинэ Зеланд
- Норвеги
- Лихтенштейн
- Монгол японы Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр
- Ази Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр
Гаалийн татвар, тарифын хөнгөлөлтийн мэдээлэл
- Импортын барааны гаалийн тариф
- Зарим бараанд ноогдуулах экспортын гаалийн тариф
- Зорилтот зах зээлийн гаалийн тариф
- Зорилтот зах зээлийн нэмүү өртгийн татварын хувь хэмжээ
- БНХАУ-ын Худалдаа Дэмжих Хороо
- Япон Улсын Жетро
- Бусад улсын ХАҮТ-ын сүлжээ
Экспорт, импортын бараа бүтээгдэхүүний цахим каталог
- Ноос, ноолууран бараа, бүтээгдэхүүн
- Арьс, арьсан бүтээгдэхүүн
- Гоо сайхны бүтээгдэхүүн
- Байгалийн гаралтай бүтээгдэхүүн
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүн
- Мах, махан бүтээгдэхүүн
- Монгол Улсад үйлдвэрлэсэн бусад бараа, бүтээгдэхүүн
Экспортлогчдын хүсэлтийн дагуу үнийн нэхэмжлэх үйлдэх /Invoice, Packing list/
- Үнийн нэхэмжлэх
- Сав баглаа боодлын жагсаалт
- Pro-forma нэхэмжлэх
Гарал үүслийн гэрчилгээний мэдээлэл
- Гэрчилгээний хүсэлт бөглөх
- Гэрчилгээ баталгаажуулах
- Гэрчилгээжүүлэх чиглэлээр зохицуулалтын баримт бичиг
Хөндлөнгийн шинжээчийн үйлчилгээ /Экспертиз/
- Гаалийн экспертизийн үйлчилгээ
- Даатгалын экспертизийн үйлчилгээ
- Шүүхийн экспертизийн үйлчилгээ
- Банкны экспертизийн үйлчилгээ
- Татварын экспертизийн үйлчилгээ
- Импортын сертификат олгох үйлчилгээ
- Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ
ГХО-тай аж ахуйн нэгж байгуулах гэрээ, дүрмийн загвар
Бизнес санал
- Хүнсний үйлдвэр
- Сав баглаа боодлын үйлдвэр
- Жижиг дунд үйлдвэр
- Бусад
Захиалгат мэдээлэл бэлтгэх
- БНХАУ-ын зах зээлд нэвтрэх
- БНСУ-ын зах зээлд нэвтрэх
- ЕХ-ны зах зээлд нэвтрэх
- ЕАЭХ-ны зах зээлд нэвтрэх
- Японы зах зээлд нэвтрэх
- Бусад орны зах зээлд нэвтрэх
Сургалт
- Захиалгат сургалт
- Сэдэвчилсэн сургалт
- Бараа нийлүүлэх ерөнхий нөхцөл /Инкотермс-2020/
Бусад
- Олон Улсын Худалдааны Төвийн худалдааны хэрэгслийг ашиглах боломж
- Бараа нийлүүлэх нөхцөл, тээвэрлэлтийн мэдээлэл
- Гадаад худалдааны төлбөр тооцоо
- Худалдааг дэмжих байгууллагуудад электрон сүлжээгээр бизнес мэдээлэл цацах
Утас: 7727-7070/36/, 7727-7070 /3/, 91919396, 99077127
Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn
МҮХАҮТ-ЫН ХЭРЭГЛЭГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР