Монгол - Японы түншлэлийн хэлэлцээр
Монгол улс, Япон улсын хоорондын “СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.
Монгол улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулав.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.
Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.
Монгол хэлээр:
- Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр
- 2 дугаар бүлэгт дурдсан 1 дүгээр хавсралт
- 3 дугаар бүлэгт дурдсан 2 дугаар хавсралт
- 3 дугаар бүлэгт дурдсан 3 дугаар хавсралт
- 7 дугаар бүлэгт дурдсан 4 дүгээр хавсралт
- 7 дугаар бүлэгт дурдсан 5 дугаар хавсралт
- 7 дугаар бүлэгт дурдсан 6 дугаар хавсралт
- 8 дугаар бүлэгт дурдсан 7 дугаар хавсралт
- 10 дугаар бүлэгт дурдсан 8 дугаар хавсралт
- 10 дугаар бүлэгт дурдсан 9 дүгээр хавсралт
- 10 дугаар бүлэгт дурдсан 10 дугаар хавсралт
- Монгол улсаас Япон улс руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 9300 барааны жагсаалт (Япон Улсын тарифын жагсаалт)
- Япон улсаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 5700 барааны жагсаалт (Монгол Улсын тарифын жагсаалт)
- Гарал үүслийн гэрчилгээ FORM E
Англи хэлээр:
- Англи хэлээр үзэх бол энд дарж үзнэ үү.
- Монгол улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гарал үүслийн гэрчилгээний загвар
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Япон улс руу экспортлох нь” сэдэвт онлайн семинарын материал:
- Монголын ЖДҮ Японы зах зээлд ороход анхаарах зүйлс
- Монгол Японы Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн тухай тойм
- Монгол бүтээгдэхүүнийг Япон улс руу экспортлоход дэмжлэг үзүүлэх нь
- Япон дахь импортын бүтээгдэхүүний вэб сурталчилгааны стратегийн талаар
- Монгол бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажилгааны тухай
- Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын танилцуулга