(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Канад Улс - Торонто хотын бизнес аялал

2026/09/20 --> 2026/09/27

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  нь Монголын Хөрөнгийн Бирж ХК-тай хамтран бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагуудаа Канад Улсын эдийн засаг, санхүүгийн төв болох Торонто хотын бизнес аялалд урьж байна.

Бизнес аяллын хүрээнд оролцогчид Toronto Stock Exchange  биржийн үйл ажиллагаатай танилцана. Үүнд олон нийтээс хөрөнгө оруулалт татах, биржийн бүртгэлийн шаардлага, том гэлтгүй ЖДҮ-д тавигдах шаардлага, засаглалын хэм хэмжээний талаар туршлага судлах боломж бүрдэнэ. Түүнчлэн хөнгөн үйлдвэрийн салбарын Apparel Textile Sourcing Canada ханган нийлүүлэлтийн олон улсын үзэсгэлэнд оролцон, салбарын шинэ чиг хандлага, бүтээгдэхүүнтэй танилцахын зэрэгцээ шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжуудыг өргөжүүлэх боломжтой.

Бизнес аялалд оролцох байгууллагуудын голлох салбарууд:

  • Финтек (FinTech)
  • Санхүү, хөрөнгө оруулалт
  • Банкны салбар
  • Хөнгөн үйлдвэрлэл

Хэрэв та хөрөнгийн зах зээлийн талаар туршлага судлах,  Канадын түншүүдтэй хамтран ажиллах, эсвэл хөнгөн үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээний мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоон бизнесээ шинэ түвшинд гаргах зорилготой бол энэхүү бизнес айлчлал таны хувьд шинэ боломжуудын эхлэл байх болно.

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Утас: 77277070 (6), 99634655