(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026/09/09 1

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам, Холбооны “Агроэкспорт” төвөөс зохион байгуулж буй Оросын хүнс, хөдөө аж ахуйн салбарын компаниудын бизнес айлчлал 2026 оны 9 дүгээр сарын 9–11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Бизнес айлчлалын хүрээнд Оросын үйлдвэрлэгчдийг Монголын импортлогч, дистрибьютер, бизнес эрхлэгчидтэй шууд холбон, худалдаа, нийлүүлэлт, хамтын ажиллагааны шинэ боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцээг зохион байгуулж байна.

Айлчлалын нээлтийн арга хэмжээ 9 дүгээр сарын 9-ний өдөр болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого,

төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Холбооны “Агроэкспорт” төвийн дарга Илья Николаевич Ильюшин, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ хүнс, хөдөө аж ахуйн салбар нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх өндөр боломжтой салбарын нэг болохыг онцоллоо. Тэрээр хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын хувьд чухал зорилт болохыг тэмдэглэв. 

Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Түр худалдааны хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бүрдүүлж байгааг онцолж, уг боломжийг бодит худалдаа, экспорт, импорт, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэл болгон хөгжүүлэхэд хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, шууд харилцаа чухал болохыг онцоллоо.

Энэ удаагийн бизнес айлчлалд ОХУ-ын 33 компани оролцож байгаа бөгөөд үр тариа, ургамлын тос, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, нарийн боов, шоколад, ундаа, гурил, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, загас, далайн бүтээгдэхүүн, малын тэжээл, бордоо зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд танилцуулж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Мираторг”, “Черкизово”, “ВИОЛА”, “КАРАТ” зэрэг Оросын томоохон үйлдвэрлэгчид багтжээ.

Бизнес айлчлалын хүрээнд Оросын компаниуд Монголын импортлогч, дистрибьютер болон бизнес эрхлэгчидтэй B2B уулзалт, хэлэлцээ хийж, бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ худалдаа, нийлүүлэлт, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэж байна.

МҮХАҮТ нь хоёр орны бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд цаашид идэвхтэй хамтран ажиллана.

 


Баатар Балдандорж
Орос байгуулгат ажил хайж байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21