(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт

2026/09/14 --> 2026/09/15

Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг хоорондын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол - Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт” зохион байгуулагдана.

Чуулга уулзалтын хүрээнд Оросын бизнесийн төлөөлөгчидтэй B2B (бизнес эрхлэгч хоорондын) уулзалтууд зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ.

Оросын талаас дараах салбаруудыг төлөөлсөн томоохон компаниуд оролцоно. Үүнд:

  • Хүнсний үйлдвэрлэл
  • Хөдөө аж ахуй
  • Уул уурхай
  • Барилга, барилгын материал
  • Аялал жуулчлал
  • Химийн үйлдвэрлэл
  • Өндөр технологи, робот үйлдвэрлэл

Эдгээр салбарын тэргүүлэгч компаниудтай биечлэн уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжийг нээх сонирхолтой Монголын бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.

Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 14-15 өдрүүдэд
Хаана: Блю Скай зочид буудал, Улаанбаатар хот

Холбоо барих: 

Утас: 7727-7070 (дотуур 6), 95241447 /С. Энхгэрэл/