(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

FOOD WEEK KOREA 2026 – ХҮНСНИЙ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН  ҮЗЭСГЭЛЭН

2026/11/04 --> 2026/11/07

БНСУ-ын Сөүл хотноо “FOOD WEEK KOREA 2026” – Олон Улсын Хүнсний салбарын 21 дэх удаагийн үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 04–07-ны өдрүүдэд COEX олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах гэж байна.

“FOOD WEEK KOREA” нь хүнс, ундааны салбарын үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, дистрибьютер, худалдан авагч болон хүнсний технологийн компаниудыг нэг дор цуглуулдаг БНСУ-ын томоохон B2B олон улсын үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнгийн мэдээлэл

  • Хугацаа: 2026.11.04–11.07
  • Байршил: COEX Hall A, B, C & The Platz, Сөүл, БНСУ
  • Хүлээгдэж буй цар хүрээ: 30 орны 1,000 компани, 1,800 үзэсгэлэнгийн талбай, 60,000 орчим зочин

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд

  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн – боловсруулсан, бэлэн, хөлдөөсөн, мах, сүү, жимс ногоо, үр тариа, далайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн
  • Эрүүл мэндийн болон органик ба функциональ хүнс – органик, well-being, функциональ, тусгай зориулалтын хүнс
  • Десерт, нарийн боов ба премиум хүнс – нарийн боов, чихэр, зууш, тансаг хоол, тусгай хоол
  • Ундаа – ус, жүүс, кофе, цай болон бусад ундаа
  • Хүнсний түүхий эд, орц ба амтлагч – орц, нэмэлт, соус, амтлагч, дээд зэргийн найрлага
  • HoReCa ба нийтийн хоолны шийдэл – мэргэжлийн гал тогоо, ресторан, кафе, катерингийн тоног төхөөрөмж, ширээний үйлчилгээ
  • Хүнсний үйлдвэрлэл, сав баглаа боодол ба FoodTech – боловсруулах болон савлах тоног төхөөрөмж, автоматжуулалт, Smart Factory, Food AI
  • Smart Factory, Smart Logistics, Smart Farm & Food Science – хадгалалт, түгээлт, ухаалаг логистик, Smart Farm, хүнсний шинжлэх ухаан, Green Bio технологи

Үзэсгэлэнд оролцсоноор БНСУ болон бусад улсын хүнсний салбарын компаниудтай бизнесийн шинэ түншлэл тогтоох, импорт–экспортын боломж эрэлхийлэх, салбарын шинэ технологи, бүтээгдэхүүн, чиг хандлагатай танилцах, туршлага судлах өргөн боломжтой. 

Монголын хүнс үйлдвэрлэл, экспорт, импорт, худалдаа, дистрибьюшн болон хүнсний технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг FOOD WEEK KOREA 2026 үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: Сөүл хот, “COEX” олон улсын үзэсгэлэнгийн төв

Товч хөтөлбөр

  • 11/03-ны өдөр: Улаанбаатар - Сөүл нислэг
  • 11/04-ний өдөр: Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
  • 11/05-ны өдөр: Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
  • 11/06-ны өдөр: Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
  • 11/07-ны өдөр: Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
  • 11/08-ны өдөр: Сөүл - Улаанбаатар нислэг

Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх бол хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Зохион байгуулагч талаас урилга авч виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ.

Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу!

Бүртгэл хүлээн авсныг зохион байгуулагч талаас мэдэгдсэний дараа төлбөрөө тушаан бүртгэлийг баталгаажуулна.

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77277070-4, 80117010

Зардлын урьдчилсан мэдээлэл