TEX+ VISION KOREA
“TEX+ VISION KOREA” Үзэсгэлэнд Монголын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
БНСУ- TEX+VISION нь БНСУ-ын нэхмэл болон бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбарын хамгийн том үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь БНСУ-ын KINTEX (Солонгосын олон улсын үзэсгэлэнгийн төв)-д зохион байгуулагддаг бөгөөд БНСУ-ын дотоодын болон гадаадын нийт 500 гаруй ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд, тус салбарын шинэ бүтээгдэхүүн, арьчилгаа, технологи болон чиг хандлагыг танилцуулдаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.
Тус үзэсгэлэнд МҮХАҮТ-аас Монголын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шинэ зах зээлд нэвтрэх, холбогдох байгууллага, худалдан авагчидтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулалтайгаараа Монгол Улсын Павильонд болгон оролцох гэж байна.
Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд
Хаана: БНСУ-ын KINTEX төвд
Гол чиглэл: Нэхмэл (Textiles), Хувцас (Garments), Хэвлэл (Printing), Арьс шир ба Дэвшилтэт технологи (Leather & Advanced Surfaces), Эко-арчилгаа (EcoCare) гэсэн төрөлжсөн 5 үзэсгэлэнгээс бүрдэх бөгөөд бүс тус бүр зорилтот худалдан авагчдыг холбох хөтөлбөртэй.
Жич: Зөвхөн худалдан авагчтай холбох үзэсгэлэн
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 8 сарын 15-ний өдрийг хүртэл
Бүртгэлийн хуудсыг бөглөн exhibition@mongolchamber.mn хаягаар илгээнэ үү.