ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, ажлын үйл явцыг тасралтгүй сайжруулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Чанарын менежерийг чадавхжуулах” сургалтыг анх удаа амжилттай зохион байгуулав.

ШУТИС-ийн Ахлах багш, доктор (PhD) Г.Баярцэцэг удирдан явуулсан тус сургалтад нийт15 оролцогч хамрагдаж, чанарын менежментийн талаарх мэдлэг, практик ур чадвараа нэмэгдүүлэн, чанарын шинжилгээ хийх, гологдлын хэмжилтийн үр дүнг зөв ашиглах, түүнд үндэслэн чанар сайжруулалт болон цаашдын хөгжүүлэлтийн төлөвлөгөөг бодит өгөгдөлд тулгуурлан боловсруулах арга барилд суралцлаа.

Чанар бол нэг удаагийн зорилт биш, тасралтгүй сайжруулалтын үйл явц юм. Энэхүү сургалт нь байгууллагуудын чанарын менежментийг бэхжүүлж, илүү үр ашигтай, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.