(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монгол, Хятадын экспо - 2019”-д 200 ААН оролцохоор бүртгүүлээд байна

2019/10/04 0

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунглио хотуудад 9 дүгээр сарын 6-10-нд болох “Монгол-Хятадын экспо-2019”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл эхэлсэн талаар ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ““Монгол-Хятадын экспо-2019” үзэсгэлэнд оролцох ААН-үүдийн бүртгэлийг МҮХАҮТ, Мишээл экспо, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо 8 дугаар сарын 2-12-ны хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй ААН бүртгүүлээд байна.

Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн, гахайн өөх орсон бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр гаргахыг хориглосон, мөн хоёр улсын хооронд сүү, сүүн бүтээгдэхүүний хэлэлцээ хийгдээгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй болохоор бусад бараа бүтээгдэхүүнүүдээр ААН-үүд оролцох боломжтой. Бүртгэлийг Мишээл экспо болон МҮХАҮТ-ын цахим хуудсаар хийж байна. Энэ жил төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд илүү дэвшилттэй, хяналттай, нээлттэйгээр зохион байгуулж буйгаар онцлог юм“ хэмээв.

“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд нийт 11,000 м.кв талбайд Монголын 400 ААН-ийг оролцуулахаар БНХАУ-ын талтай тохиролцжээ. Нэг ААН-д 9 м.кв талбайд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулах боломжтой бөгөөд ААН-үүд бараа бүтээгдэхүүнийхээ шошго, зааврыг хятад болон англи хэл дээр гаргах хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Уг арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн хурал, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр, соёл урлаг, шинжлэх ухааны ололт хуваалцсан форум, хоёр улсын стандартын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ болон ноос ноолууран бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нарын танилцуулах загварын шоу зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж буй энэхүү экспогийн анхны жил манай улсаас 250 ААН оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийжээ.  Харин хоёр дахь удаагийн экспогийн үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа энэ үед уг экспо томоохон түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Экспод Монгол, БНХАУ-аас гадна ОХУ, БНСУ, Итали улсын төлөөлөл оролцоно.

Арга Хэмжээ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
10
09 сар
"Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс"-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт, тусгай бүсийн хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг
14
09 сар
Монгол - Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт
17
09 сар
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
17
09 сар
Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын XIX Чуулган
17
09 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
18
09 сар
Монголын Арбитрын Өдөр - 2026
20
09 сар
Канад Улс - Торонто хотын бизнес аялал
22
09 сар
ISO/IEC 17025:2017 - Лабораторийн менежментийн тогтолцоо анхан шатны сургалт
30
09 сар
CAREC бизнес форум
30
09 сар
Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, шалгуур шаардлага
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/09
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/09
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/07
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/04
ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ, ЕАЭЗХ БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДТАЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
2026/09/03
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
2026/08/31
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/31
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/28
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/28
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
2026/08/28
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/27
“ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
“ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
2026/08/27
ЭРЭЭН ХОТОД МОНГОЛ, ХЯТАДЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
ЭРЭЭН ХОТОД МОНГОЛ, ХЯТАДЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/08/26
БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ? - ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН 1+1 ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ
БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ? - ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН 1+1 ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ
2026/08/26
MNG GmbH – Германы логистикийн найдвартай түнш
MNG GmbH – Германы логистикийн найдвартай түнш
2026/08/26
“ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/08/24
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20