(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Удирдах ажилтны менежер бэлтгэх сургалт

Бүртгүүлэх

ЗОРИЛГО: Удирдах ажилтны менежер нь байгууллагын удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд дэмжлэг үзүүлдэг стратегийн ач холбогдолтой үүрэгтэй. Тиймээс энэ сургалтын зорилго нь:

  • Олон талт, мэргэжлийн өндөр чадвартай даргын туслах бэлтгэх;
  • Даргын ажлын ачааллыг оновчтой зохицуулж, шийдвэр гаргалт, цагийн  менежментийн дэмжлэг үзүүлэх чадвартай болгох;
  • Албан ёсны болон албан бус харилцааны ур чадвар, харилцааны өндөр соёл эзэмшүүлэх;
  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, уулзалт зохион байгуулах зэрэг оффисын үйл ажиллагаанд бүрэн бэлтгэх;
  • Асуудал шийдвэрлэх, гэнэтийн нөхцөл байдалд мэргэжлийн түвшинд биеэ зөв авч явах чадвар суулгах;
  • Албан байгууллагын нууцлал, ёс зүйн өндөр шаардлагыг чанд мөрдөж, даргын итгэлийг хүлээх чадвартай болох;

Сургалтын агуулга

1. Харилцааны ур чадвар

  • Мэргэжлийн харилцаа 
  • Илүү үр дүнтэй яриа, зөвлөлдөөн хийх ур чадварыг хөгжүүлэх 
  • Дотоод болон гадаад харилцааг сайжруулах харилцагчидтай эелдэг чин сэтгэлээсээ харилцах 

2. Дадал зуршил

  • Хүний анзаарахгүй хийж байдаг энгийн зуршлаа солих 
  • Өөрчлөлтийг удирдах 
  • Шинэ дадал бий болгох 

3. Гэрээ хэлэлцээр хийх

  • Бэлтгэл шат
  • Хэлэлцээрийн төлөвлөгөө боловсруулах
  • Гэрээний төсөл боловсруулах 

4. Анхан шатны AI программ сургалт

  • Хиймэл оюун ухаан гэж юу вэ?
  • AI төрлүүд /Narrow AI, General AI, Super AI/
  • AI-ын ахны түүхэн хөгжил

5. Албан бичиг боловсруулах

  • Стандарт дүрэм
  • Хэл найруулга
  • Зорилгоо зөв тодорхойлох
  • Хянан засварлах чадвар

6. Протокол 

  • Стандарт баримт бичгийн бүтэц эзэмших
  • Хариуцлага, нямбай байдлыг эзэмших
  • Товч тодорхой найруулга хийх чадвар

7. World wine

  • Дарсны сонголт
  • Дарсыг зөв зохистой хэрэглэх хэрэглээний соёл
  • Дарсыг зөв барьж хэрэглэх

Холбоо барих:

Цахим шуудан: biznessacademy@mongolchamber.mn
Утас:  77277070
Хаяг: Хан уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, МҮХАҮТ-ын байр 201 тоот