МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Хоёр орны эдийн засаг, боловсрол, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх зорилготойгоор Фүкүяма хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Комарү Шигэхиро тэргүүтэй төлөөлөгчид МҮХАҮТ-д зочилж, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ.

Энэхүү айлчлалд Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зөвлөх Ийжима Исао, Фүкүяма хотын их сургуулийн Ерөнхийлөгч Сато Тошиюки болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын үеэр талууд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр санал солилцсон юм. Тухайлбал, 1929 онд байгуулагдсан, 5,479 гаруй гишүүнтэй, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодлогоор тууштай дэмждэг Фукуяма Танхимын арвин баялаг туршлагаас хуваалцаж, хоёр талын аж ахуйн нэгжүүдийг холбох боломж бололцоог хэлэлцсэн нь онцлог байлаа

Мөн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн хамт олон уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон нь боловсрол болон бизнесийн уялдаа холбоог нягтруулж, орон нутгийн түвшний түншлэлийг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм
