(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Евразийн Эдийн Засгийн комиссын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2019/09/06 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар Евразийн Эдийн Засгийн комиссын Интеграцын хөгжлийн Газрын захирал Сергей Степанович Шухног хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Евразийн Эдийн Засгийн комиссын Интеграцын хөгжлийн Газрын захирал Сергей Степанович Шухно комиссын үйл ажиллагааны талаар Ерөнхийлөгч О.Амартүвшинд танилцуулаад, 9 дүгээр сард Кыргызын Бишкек, 10 дугаар сард Москва хотод болох бизнес форумд Монголын бизнес эрхлэгчдийн хамтаар оролцохыг урилаа.  

Түүнчлэн талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах зүйтэй хэмээн үзэв.  

Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз, Армен зэрэг таван гишүүн орноос бүрддэг.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа 2015 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулснаар эхэлсэн бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхдугаар хуралдааныг 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо, хоёрдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сард Москва хотноо тус тус амжилттай зохион байгуулаад байгаа юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
2026/07/06
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
2026/07/03
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ “ITP FORUM-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ “ITP FORUM-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/07/03
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЕВРОПТ ГАРАХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЕВРОПТ ГАРАХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
2026/07/02
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
2026/07/02
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО
2026/07/02
МҮХАҮТ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэв
МҮХАҮТ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэв
2026/07/01
МҮХАҮТ ИНДОНЕЗИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАНА
МҮХАҮТ ИНДОНЕЗИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАНА
2026/07/01
МҮХАҮТ ОЛОН УЛСЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
МҮХАҮТ ОЛОН УЛСЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
2026/06/30