(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

2026/09/17 0

Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын Худалдаа, эдийн засгийн XIX дэх удаагийн нэгдсэн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Лиү Жин Жи, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч, “Омск мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим” холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга нар үг хэллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2025 оны эцэст 27 тэрбум ам.долларт хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 3.8 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт байсныг онцлов. Түүнчлэн 2026 оны долдугаар сард Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан нь төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулах, зөвшөөрлийн үйл явцыг хялбаршуулахад чиглэсэн эрх зүйн шинэчлэл болж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, Эдийн засгийн коридорын хүрээнд төмөр зам, авто зам, хилийн боомт, эрчим хүч, логистикийн дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах, улмаар худалдааны зардал болон хугацааг бууруулах шаардлагатайг онцоллоо. Мөн 2026 оны долдугаар сарын 22-ноос Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх шинэ боломж нээгдсэнийг тэмдэглэв.

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй гурван улсын бизнес эрхлэгчид болон худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд гурван талт чуулган чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч, “Омск мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим” холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга гурван улсын төр, засгийн дээд түвшний уулзалтууд тогтмолжиж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжих хугацааг таван жилээр сунгасан нь бизнесийн хамтын ажиллагаанд урт хугацааны тогтвортой орчин бүрдүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Мөн харилцан тооцоо хийхэд тулгарч буй саад тотгорыг арилгах, хөдөө аж ахуйн өндөр технологи, ногоон санхүүжилт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг дурдав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Лиү Жин Жи Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх шаардлагатайг онцолж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар байр сууриа илэрхийллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Замын-Үүд–Эрлянь болон Кяхта–Алтанбулаг чиглэлийн чөлөөт бүсүүдийн уялдаа холбоог сайжруулах, хоёр орны үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг өргөжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17