(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

2026/09/18 0

Монголын Олон Улсын Арбитраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Арбитрын өдөр – 2026” олон улсын хурал өнөөдөр /2026.09.18/ Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд боллоо. Энэ жилийн хурлаар дэлхийн улс төр, эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлтүүд хил дамнасан бизнесийн харилцаа, гэрээний хэрэгжилт болон арбитрын маргаанд хэрхэн нөлөөлж буй асуудлыг хэлэлцэж, арбитрын байгууллага, арбитрчид өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, ёс зүй, хараат бус байдлаа хадгалах талаар олон улсын туршлага солилцов.

Хурлыг нээж Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг хэлсэн үгэндээ арбитрын салбарт өрнөж буй шинэ өөрчлөлт, ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэргэжлийн түвшинд санал солилцдог энэхүү форум жил ирэх бүр өргөжиж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсад арбитрын тогтолцоо үүсэж хөгжсөн түүхийг дурдаж, 1929 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор арбитрын тогтолцооны эхлэл тавигдаж, 1960 оноос МҮХАҮТ-ын дэргэд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өдгөө 96 жилийн түүхийг бүтээснийг тэмдэглэв.

Өнөөдөр арбитр нь бизнесийн маргааныг уян хатан, шуурхай, тухайн салбарт мэргэшсэн этгээдээр шийдвэрлүүлэх боломжтой, маргагч талуудад ээлтэй механизм гэдгээрээ бизнесийн орчинд танигдсан байна. Монгол Улс НҮБ-ын Арилжааны арбитрын загвар хуулийг нутагшуулж, 1958 оны Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай Нью-Йоркийн конвенцид нэгдсэнээр Монгол Улсын арбитрын шийдвэрийг дэлхийн 170 гаруй улсад хүлээн зөвшөөрч, биелүүлэх эрх зүйн орчин бүрдсэн талаар тэрбээр онцолсон юм.

Мөн 2025 оноос олон улсын маргаанд НҮБ-ын Арбитрын ажиллагааны дүрмийг хэрэглэх болсон нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаанд маргааныг үр ашигтай шийдвэрлүүлэх, бизнес эрхлэгчдэд эрх зүйн хамгаалалт, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг С.Энхцэцэг хэлэв.

Хурлын үеэр Лондонгийн Queen Mary Их Сургуулийн 2025 оны “Олон улсын арбитрын судалгаа”-ны үр дүнг танилцуулж, судалгаанд оролцогчдын 87 хувь нь хил дамнасан маргааныг шийдвэрлэхдээ олон улсын арбитрыг сонгохоо илэрхийлсэн талаар онцолсон байна. Түүнчлэн байгаль орчин, хүний эрхтэй холбоотой асуудлууд арилжааны арбитрт нэмэгдэх хандлагатай байгаа нь шинэ төрлийн маргааныг эрх зүй, практикийн түвшинд авч үзэх шаардлагатайг харуулж буйг хэлэлцэв.

Мөн арбитрын шийдвэрийг хүчингүйд тооцуулах үндэслэлээр шүүхэд хандах хандлага, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, арбитрын шийдвэрийг арбитрын байгууллага тодорхой хүрээнд хянах олон улсын туршлага, институтийн хяналт болон арбитрчийн хараат бус байдлын тэнцвэрийг хангах асуудлыг мэргэжлийн төлөөллүүд хэлэлцлээ.

Тус хуралд АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн хууль зүйн бодлогын зөвлөх Гришма Прадхан, Азийн хөгжлийн банкны Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөрийн хуулийн зөвлөх Мария Сесилия Т. Сикангко, “Си Эм Эс” хуулийн фирмийн өмгөөлөгч, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, доктор Шаравын Баяр, Монктон Чамберсийн өмгөөлөгч, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч Дрю Холинер, Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн институтийн дэд профессор, доктор Александр Колосов, Францын Лиллийн их сургуулийн Хууль зүйн профессор, доктор Валид Бен Хамида, Токиогийн “Ди Эл Эй Пайпер” хуулийн фирмийн партнер, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч Тони Андриотис зэрэг Монгол болон олон улсын хуульч, арбитрч, судлаачид оролцож, туршлага, судалгаагаа хуваалцлаа.

Түүнчлэн Бээжингийн “Ди Эйч Эйч” хуулийн фирмийн ахлах партнер Лю Сен, “Пинсент Мэйсонс Эм Пиллей” хуулийн фирмийн хуульч Алис Вон, “Пи даблью Си”-ийн партнер Сэмми Лай, Хоган Ловеллс Кадвалейдерийн партнер Жеймс Кван зэрэг олон улсын хуулийн салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, олон улсын арбитрын практик, эрх зүйн шинэ чиг хандлагын талаар санал солилцов.

“Монголын Арбитрын өдөр – 2026” олон улсын хурал нь Монголын арбитрын салбарын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын арбитрч, хуульч, судлаач, бизнесийн төлөөллүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын маргаан шийдвэрлэх эрх зүйн орчны хөгжлийг дэмжихэд чиглэсэн хэлэлцүүлгээр үргэлжилж, амжилттай өндөрлөв. Тус хурлыг Монголын Олон Улсын Арбитраас Азийн хөгжлийн банк, АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр болон Өмгөөллийн “Зуун эрхэс консалтинг” хуулийн фирмийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
2026/09/10
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/09
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/09
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/07
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/04
ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ, ЕАЭЗХ БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДТАЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
2026/09/03
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
2026/08/31
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/31
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/28
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/28
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
2026/08/28
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/27
“ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
“ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
2026/08/27