"Монгол-Герман, Монгол-Финланд, Монгол-Беларусь" Улсын бизнес форум

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь “Монгол–Герман”, “Монгол–Финланд”, “Монгол–Беларусь” бизнес форумуудыг 2026 оны 10 дугаар сарын хоёрдугаар хагаст тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бизнес форумуудын тэргүүлэх чиглэл, салбарууд:
- Эрчим хүч, ногоон эрчим хүч
- Чухал ашигт малтмал, уул уурхай
- Барилга, дэд бүтэц
- Хүнс, хөнгөн үйлдвэрлэл
- Ойн аж ахуй, ойжуулалт, мод үржүүлэг, мод боловсруулах үйлдвэрлэл
Бизнес форумуудын хүрээнд зохион байгуулагдах уулзалт, хэлэлцүүлэг болон B2B уулзалтуудад оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг доорх холбоосоор урьдчилан сонирхлоо илэрхийлж, бүртгүүлэхийг урьж байна.
Хөрөнгө оруулалт татах боломжтой бэлэн төсөл, хөтөлбөр байвал дараах имэйл хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Утас: 77277070 (6), 99033339
Жич: Бүртгэл нь оролцоог шууд баталгаажуулахгүй болно.
