(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026/09/18 0

Хүнсний салбарын үйлдвэрлэгч, импортлогчид болон гадаадын аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулсан “Улаанбаатар Түншлэл-2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл оролцож, үг хэлэн, хүнсний салбарын худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн харилцаа, түншлэлийг шинэ түвшинд хүргэхийн ач холбогдлыг онцоллоо. Мөн гурван улсын бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн, технологио танилцуулах, шинэ харилцагч, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэхэд олон улсын үзэсгэлэн чухал талбар болж байгааг тэмдэглэв.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олон жилийн турш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Улаанбаатар Түншлэл” үзэсгэлэн энэ жил анх удаа хүнсний салбарыг онцлон, олон улсын оролцоотойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэнгээр хүнсний үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, бизнесийн харилцааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Бизнес, инновацын газар хамтран зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэнд Монголын үндэсний үйлдвэрлэгч, импортлогчдоос гадна БНХАУ, Бүгд Найрамдах Беларусь Улс, ОХУ, Япон, БНСУ, Казахстан, Киргизстан зэрэг улсын нийт 108 аж ахуйн нэгж оролцож, хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, шинэ шийдлүүдээ танилцуулан Тухайлбал, БНХАУ-аас мах, махан болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байна. Харин Бүгд Найрамдах Беларусь Улсаас амттан, чихэр, жигнэмэг, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн шингэн хүнс, кондитерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бол ОХУ-аас агро-аж үйлдвэрийн салбарын үр тарианы томоохон нийлүүлэгч оролцож байна.

Мөн Япон Улсаас дэлхийд танигдсан матча цай болон өндөр чанартай гал тогооны хэрэгслийг танилцуулж байгаа бол БНСУ болон бусад оролцогч орнуудаас хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн шинэ шийдлүүдийг дэлгэн үзүүлж байна.

Үүний зэрэгцээ Монголын хүнсний үйлдвэрлэгч, импортлогчид өөрсдийн шинэ болон онцлох бүтээгдэхүүнээ хэрэглэгчид, бизнесийн төлөөлөлд танилцуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, шинэ харилцагч, бизнесийн түнштэй болох боломжийг бүрдүүлж байна. Үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компаниуд шинэ бүтээгдэхүүний нээлт, бүтээгдэхүүний амталгаа, урамшуулалт худалдаа, сугалаа болон бусад танилцуулга, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулна.

“Улаанбаатар Түншлэл-2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн 9 дүгээр сарын 17–20-ны өдрүүдэд өдөр бүр 10:00–18:00 цагт Мишээл эксо төвд ажиллана.

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч: ТЭСО Групп

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21