(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Дэлхийн 12 улсад салбартай “DHH Law Firm” Монгол Улсад салбараа нээлээ

2024/05/02 0

БНХАУ-ын шилдэг арван хуулийн фирмийн нэг болох “DHH Law Firm” олон улсын хуулийн фирмийн Монгол Улс дахь салбар компани болох “DHH Law Mongolia” ХХК албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, “DHH Law Mongolia” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг, Бээжин дэхь “DHH Law Firm”-ийн Ерөнхийлөгч, доктор Лиу Көжиан, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зунхау нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Сай И Бу, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, “Нэг бүс-Нэг зам” Олон улсын хөгжлийн судалгааны академийн бодлого зохицуулалтын судалгааны хэлтсийн дарга Лиу-Чан нарын хүмүүс оролцлоо.

Бээжин дэхь “DHH Law Firm”-ийн Ерөнхийлөгч, доктор Лиу Көжиан энэ үеэр хуулийн фирм  нь Монгол Улсад салбараа нээж, үйл ажиллагаа явуулах болсонд баярлаж буйгаа онцлоод дэлхий дахинд 12 салбартай томоохон компани гэдгээ дуулгасан юм. “DHH law Mongolia” олон улсын хуулийн компани нь иргэд, бизнес эрхлэгч, аж ахуй нэгж байгууллага болон хөрөнгө оруулагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн менежментийн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь “DHH Law Firm”-ийн гадаад улс дахь 12 салбар, БНХАУ-ын бүх хот, бүс нутаг дахь салбаруудтай хамтран ажилладаг. Салбартаа 25 жил хүртэл ажилласан хуульч, өмгөөлөгчид, 40 жил хүртэл салбартаа ажилласан зөвлөх, эрдэмтэн, мэргэжилтэн бүхий мэргэшсэн чадварлаг хамт олон бүрджээ.

Нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэлэхдээ “Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр улс бизнесийн эрхзүйн орчны хувьд хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа арга хэмжээний гэрч болж байна. Цаашид хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Засгийн газраас тавьж, нэн ялангуяа гадаад худалдааг төрөлжүүлэх, зөвхөн уул уурхайгаас хамааралтай байдлыг багасгах зорилтыг бүх түвшиндээ тавьж ажиллаж байна. Хоёр улсын эрхзүйн орчныг харилцан судлах, бие биетэйгээ хамтран ажиллах, бизнесүүдэд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо улам бүр нэмэгдэх хандлагатай болж байна. “DHH Law Mongolia” ХХК-ийн хувьд зөвхөн бизнесүүдийн эрхзүйн орчинд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээс гадна Монгол Улсад дэлхийн 12 улсад салбартай мэргэжлийн эрхзүйн байгууллагын салбарыг байгуулж байгаа гэдгээрээ хуульчдын, бизнесийн эрхзүйн орчны хүрээнд шинэ технологи, ноу-хауг авч ирж байгаа дэвшил болсон гэж МҮХАҮТ-ын зүгээс харж байна. “DHH Law Mongolia” ХХК МҮХАҮТ-д гишүүнээр элссэн. МҮХАҮТ олон нийтэд үйлчлэх статустай байгууллагын хувьд Монгол Улсын бизнесийн бүх орчинд ажиллаж байгаа аж ахуй нэгж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хөрөнгө оруулагчдыг мэдээ мэдээллээр хангах, дэмжих, туслах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс цаашид танай компанитай өргөн хүрээнд хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

“DHH Law Mongolia” ХХК-ийн хувьд бизнесийн тодорхой салбарынханд хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэх бизнес төвүүд, зөвлөхүүд, партнер хуулийн фирмүүдтэй хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсад түр болон байнга оршин суух БНХАУ-ын иргэд, бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага болон хөрөнгө оруулагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн менежментийн цогц зөвлөх үйлчилгээг Монгол Улсын болон олон улсын стандартад нийцүүлэн үзүүлэх юм байна. Энэхүү нээлтийн ёслолтын дараа “Монгол Улсын бизнес эрхлэгчид БНХАУ-д, БНХАУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах орчин” сэдэвт хэлэлцүүлэг “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд боллоо.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
2026/09/10
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/09
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/09
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/07