МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Их Британийн Оксфордын их сургуульд зохион байгуулагдсан “Future-Proofing Business and the Economy – An Executive Training Programme” удирдах түвшний сургалтад хамрагдлаа.
Тус сургалтыг НҮБ-ын Ногоон эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (UN PAGE) болон Оксфордын их сургуулийн Smith School of Enterprise and the Environment хамтран анх удаа зохион байгуулсан байна.

Сургалтыг Оксфордын их сургуулийн тэргүүлэх судлаач, профессорууд удирдан явуулж, дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, бизнесийн салбарт үүсэх эрсдэл, боломжийг системийн түвшинд үнэлэх, стратегийн шийдвэр гаргалтад ашиглах аргачлалын талаар мэдлэг, туршлага олгожээ.

Сургалтын хүрээнд олж авсан мэдлэг, олон улсын туршлагыг Монгол Улсын бизнесийн орчин, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ногоон шилжилт болон тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр МҮХАҮТ-ын үйл ажиллагаанд тусган ажиллах юм.