(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО

2026/09/25 0

Монгол, Чехийн бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг бэхжүүлэх зорилготой Монгол–Чехийн бизнес уулзалтыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхим хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас 20 гаруй, Монгол Улсаас 30 гаруй бизнесийн төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, логистик, аялал жуулчлал, мэргэжлийн боловсрол, технологийн салбар дахь хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтыг МҮХАҮТ-ын Дэд захирал Ч.Баттулга нээж, БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубский болон холбогдох төлөөлөгчид оролцлоо. Арга хэмжээг МҮХАҮТ-ын Зөвлөх Э.Оюунтэгш модератороор ажиллаж, удирдан явуулав.

Уулзалтын үеэр Монголын талаас хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх бодит боломжуудыг онцолж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, Чехийн технологи, хөрөнгө оруулалт, бизнесийн туршлагыг Монголын зах зээлтэй холбох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.

Түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг Чех Улсад зохион байгуулагддаг олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн, арга хэмжээнд оролцуулах, дэвшилтэт техник, технологи, ухаалаг фермерийн шийдлүүдтэй танилцуулах замаар салбарын технологийн шинэчлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхлоо МҮХАҮТ-ын зүгээс илэрхийллээ.

Чехийн талаас хоёр орны харилцааны бат бөх суурь нь олон жилийн турш хамтран суралцаж, ажиллаж ирсэн иргэд хоорондын харилцаа болохыг онцолж, энэхүү уламжлалт харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн бодит хамтын ажиллагаагаар үргэлжлүүлэн бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн үйлдвэрлэл, хүнс, эрүүл мэнд, логистик, аялал жуулчлал, мэргэжлийн ур чадварын хөгжил зэрэг салбарт Чехийн компаниудын технологи, туршлагыг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжийг онцоллоо.

Мөн мэргэжлийн боловсрол, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд ил тод, хариуцлагатай хамтын ажиллагааг төлөвшүүлэхийн ач холбогдлын талаар талууд санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд БНЧУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр зохион байгуулагдсан Монгол–Чехийн бизнес форумд хоёр орны 150 гаруй аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөл оролцож, хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Өнөөдрийн бизнес уулзалт нь энэхүү харилцааны хүрээнд бий болсон боломжийг бодит бизнесийн түншлэл болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Уулзалтын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид B2B уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл болон урт хугацааны бизнесийн түншлэлийн талаар шууд санал солилцлоо.

МҮХАҮТ болон БНЧУ-ын Эдийн засгийн танхим цаашид хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээ зохион байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21