(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО

2026/09/24 0

БНХАУ-ын Шэньян хотноо 2026 оны 9 дүгээр сарын 21–24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ляонинь мужийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны VII чуулганд Монгол Улс зочин орноор оролцлоо.

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар болон төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улс, Ляонинь муж хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын бизнес, хөрөнгө оруулалтын боломжийг БНХАУ-ын Зүүн Хойд бүс нутаг болон олон улсын бизнесийн хүрээнд танилцуулах чухал талбар боллоо.

9 дүгээр сарын 21-ний өдөр Монголын төлөөлөгчдийг Ляонинь мужийн Намын хорооны дарга Шюй Күньлинь, мужийн захирагч Ван Синьвэй нар хүлээн авч уулзан, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсыг Ляонинь мужийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны VII чуулганд гол зочин улсаар урьж оролцуулж буйд талархал илэрхийлж, орон нутаг хоорондын харилцааг эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Ляонинь мужийн аж үйлдвэрийн суурь, үйлдвэрлэлийн чадавх, технологийн шийдэл, тээвэр логистикийн боломжийг Монгол Улсын дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл, шинэ эрчим хүч болон бусад салбарын хөгжлийн хэрэгцээтэй уялдуулах боломжийн талаар санал солилцов.

“Монгол Улс ба Ляонинийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт танилцуулах хурал /2026.09.22/ зохион байгуулагдав. Тус хурлыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Ляонинь мужийн Худалдааны танхим болон МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, бизнесийн орчныг Ляонинь мужийн төр, бизнесийн байгууллагуудад танилцууллаа.

Хурлын үеэр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөв, бизнесийн орчин, аялал жуулчлалын салбарын боломжийг танилцуулж, Ляонинь мужийн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн салбарын мэдээллийг хуваалцав. Энэ үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар “Монгол Улсын бизнесийн орчин” сэдвээр илтгэл тавьж, Монголын эдийн засаг, бизнесийн орчин, хувийн хэвшлийн боломж болон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр танилцуулга хийлээ.

Шэньян хотын Шинэ Дэлхий экспо төвд Ляонинь мужийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны VII чуулганы нээлтийн ёслол болж, /2026.09.23/ 50 гаруй улс, бүс нутгаас 3000 орчим зочин, төлөөлөгч оролцов.

Монгол Улсын төлөөлөгчид нээлтийн ёслолын өмнө үзэсгэлэнгийн талбайтай танилцаж, Монголын үзэсгэлэнгийн хэсэгт дэлгэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, Монголын эдийн засаг, бизнесийн боломжийг олон улсын зочдод танилцууллаа. Тус үзэсгэлэнд МҮХАҮТ-ын Ноос, ноолуурын зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл бүтээгдэхүүнээ дэлгэн оролцож байна. Чуулганы хүрээнд “Хятад руу экспортлох – Ляонинь олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чуулган” сэдэвт бизнес уулзалт зохион байгуулагдаж, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцон, Монголын бизнесийн салбарын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Тус уулзалт нь Монголын аж ахуйн нэгжүүдийг Хятадын зах зээл, тэр дундаа Ляонинь болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн бизнесийн байгууллага, компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх, хоёр талын худалдааны харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн юм. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хадгалах технологи, үйлдвэрлэлийн шинэ технологийн чиглэлээр Ляонинь мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг судлах нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ салбараар өргөжүүлэх боломжтойг талууд онцоллоо.

Монголын төлөөлөгчид Ляонинь мужийн автомашины үйлдвэрлэлийн салбарын Жинбэй болон Жили автомашины үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн үйл явц, технологийн шийдэл болон салбарын хөгжлийн талаар мэдээлэл авлаа. Энэхүү уулзалт, танилцах хөтөлбөр нь Монгол Улс, Ляонинь мужийн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг худалдаанаас гадна технологи, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний түвшинд өргөжүүлэх боломжийг судлахад чиглэв.

Энэ удаагийн Ляонинь мужийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны VII чуулган дахь Монголын төлөөлөгчдийн оролцоо нь төрийн өндөр түвшний уулзалт, эдийн засаг, хөрөнгө оруулалтын танилцуулга, олон улсын үзэсгэлэн, бизнес уулзалт, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах зэрэг олон талт арга хэмжээг хамарлаа.

Талууд худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, шинэ эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ляонинь мужийн аж үйлдвэрийн суурь, үйлдвэрлэлийн чадавх, технологийн шийдэл болон Зүүн Хойд Азийг холбосон худалдаа, тээвэр логистикийн байрлал нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн зорилттой уялдах боломжтой бөгөөд энэ хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо.

МҮХАҮТ-ын хувьд энэхүү арга хэмжээ нь Монголын аж ахуйн нэгжүүдийг Ляонинь мужийн бизнесийн байгууллага, компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Цаашид МҮХАҮТ нь Ляонинь мужийн Худалдааны газар болон бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа, бизнес уулзалт, худалдаа, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг дэмжин ажиллана.

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05