(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Сингапур бизнес форум

2026/09/22 --> 2026/10/27

“Монгол–Сингапурын бизнес уулзалт”-ыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Сингапур Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бизнес аяллын хүрээнд Монгол, Сингапурын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох зорилгоор бизнес уулзалт, B2B уулзалтууд болон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй танилцах бизнес айлчлалууд зохион байгуулна.

Уулзалтад хоёр талаас тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг (нүүрстөрөгчийн кредитийн арилжаа), технологи, финтек, газрын тос боловсруулах үйлдвэрлэл, HORECA (зочид буудал, ресторан, нийтийн хоолны үйлчилгээ) зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцохоор төлөвлөж байна.

Иймд тус бизнес уулзалт, бизнес аялалд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг доорх холбоосоор урьдчилан сонирхлоо илэрхийлж, бүртгүүлэхийг урьж байна.

Бүртгүүлэх холбоос:

https://forms.gle/ykiB6G6VRZDccRScA

Хөрөнгө оруулалт татах боломжтой бэлэн төсөл, хөтөлбөр байвал дараах имэйл хаягаар ирүүлнэ үү.

Email: foreignrelations@mongolchamber.mn

Холбогдох утас: 77277070 (6), 99033339