(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА

2026/09/28 0

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Мөнхжинтэй уулзаж, хоёр орны бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх, туршлага солилцох, хамтарсан бизнес форум, бизнес уулзалт зохион байгуулах боломжийн талаар ярилцав. Мөн Монголын хувийн хэвшлийн компаниудыг Их Британийн зах зээлтэй холбох, хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэйг онцоллоо.

Түүнчлэн Их Британийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийг таниулах, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, ногоон шилжилт, цахим эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд МҮХАҮТ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Их Британийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Монголын аж ахуйн нэгжүүдтэй холбон ажиллах, шаардлагатай мэдээлэл болон бизнесийн түншлэлийн дэмжлэг үзүүлэх боломжтойг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд хоёр орны бизнесийн харилцааг худалдаагаар хязгаарлахгүйгээр хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг, бизнесийн түншлэлийн чиглэлээр өргөжүүлэх нь чухлыг онцолж, МҮХАҮТ, Монгол Улсаас Их Британид суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Их Британийн бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэв. Цаашид Монголын бизнесийн орчны боломжийг Их Британийн бизнесийн хүрээнд илүү үр дүнтэй таниулах, бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Уулзалтад МҮХАҮТ-ын Их Британи дахь төлөөлөгч Ч.Чинзоригт оролцов.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21