(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА

2026/10/01 0

КАРЕК-ийн Танхимуудын холбооны анхдугаар уулзалт Улаанбаатар хотноо болж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) 2026 онд тус холбоог даргалж, Пакистаны тал дэд даргаар ажиллахаар тогтов. Уулзалтын үеэр анхдугаар уулзалтын протоколд гарын үсэг зурж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Уг холбоог байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт есдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан юм. Анхдугаар уулзалтаар бүс нутгийн бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг хэлэлцэв.

Уулзалтыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээж үг хэлсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ КАРЕК-ийн орнуудын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлов. Тухайлбал, тээвэр, логистикийн коридорыг хөгжүүлэх, худалдааны саад бэрхшээлийг бууруулах, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспорт болон технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн бид зөвхөн санал солилцдог бус, шийдэл гаргаж үр дүнд хүрдэг холбоо байх хэрэгтэй. Иймд хилийн боомт, гааль, стандарт, зөвшөөрөл зэрэг худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлон, шийдвэрлэх гарцыг хамтран боловсруулах нь чухал” гэдгийг тэрбээр онцлоод, тээвэр, логистикийн үр ашгийг бараа бүтээгдэхүүн зах зээлд хэдий хугацаанд, ямар зардлаар, хэр найдвартай хүрч байгаагаар нь хэмжих шаардлагатайг тэмдэглэв.

КАРЕК-ийн Танхимуудын холбоо нь бүс нутгийн үндэсний танхимууд болон бизнесийн тэргүүлэх холбоодыг нэгтгэж, хувийн хэвшлийн оролцоог КАРЕК-ийн бодлого, хөтөлбөртэй уялдуулах зорилготой. Холбооны хүрээнд зах зээлийн мэдээлэл, туршлага солилцох, бизнес уулзалт, худалдааны үзэсгэлэн, төлөөлөгчдийн айлчлал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

КАРЕК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Азийн хөгжлийн банк Нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм юм. Тус хөтөлбөрт Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 гишүүн орон хамрагддаг. Монгол Улс тус хөтөлбөрт 2002 онд нэгдсэн бөгөөд энэ онд КАРЕК-ийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна.

Түүнчлэн Монгол Улс 2025 онд КАРЕК-ийн түнш орнуудтай нийт 18.75 тэрбум ам.долларын худалдаа хийсний 99.36 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байгаа нь бүс нутгийн бусад зах зээлтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломж, шаардлагыг харуулж байна.

Ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээ, КАРЕК-ийн Бизнесийн форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг арга хэмжээг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21