(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

2026/12/10 --> 2026/12/13

2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Тайпэй хотын Нанган үзэсгэлэнгийн төвд “Тайпэйн олон улсын барилгын материалын үзэсгэлэн-2026” зохион байгуулагдана. Тайпэйн олон улсын барилгын материалын үзэсгэлэн нь 35 жилийн түүхтэй худалдан авагчид, үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид болон салбар нэгтнүүд цуглардаг, барилгын материалын салбарын томоохон үзэсгэлэнгийн нэг юм.

Хугацаа: 2026.12.10–12.13
Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: Тайпэй хот Нанган үзэсгэлэнгийн төв

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд:

  • Ухаалаг барилга
  • Гэрэлтүүлэг
  • Ногоон барилга ба эко барилгын материал
  • Барилгын материал
  • Угаалгын өрөө, гал тогооны тоноглол
  • Хаалга, цонх болон тэдгээрийн дагалдах хэрэгсэл
  • Плита болон чимэглэлийн материал
  • Тавилга ба гэрийн засал чимэглэл

Тус үзэсгэлэнд жил бүр 40 гаруй орны 8,600 орчим бизнес эрхлэгч, худалдан авагчид оролцох төлөвтэй байна.

Барилгын салбарын шинэ бүтээгдэхүүн, технологи, шийдэлтэй танилцах, бизнесийн шинэ түнштэй болох, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчлах боломжийг бүү алдаарай!

Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх бол хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу!

Бүртгэл хүлээн авсныг зохион байгуулагч талаас мэдэгдсэний дараа төлбөрөө тушаан бүртгэл баталгаажна.

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл

Зардлын урьдчилсан мэдээлэл: