ISO/IEC 17025 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО СУРГАЛТ
Итгэмжлэгдсэн лабортариудын зөвлөлөөс лабораторийн шинжилгээний үр дүнгийн найдвартай байдал, тогтвортой чанарыг хангахад чиглэсэн ISO/IEC 17025 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО практик сургалтад суралцахыг урьж байна.
Сургалтын зорилго
ISO/IEC 17025:2018 стандартын хүрээнд шинжилгээний аргыг баталгаажуулах, аргын нотолгоо бүрдүүлэх, ISO/IEC 17025 стандартын шаардлагыг практикт хэрэгжүүлэх, алдаа, хэлбэлзлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
Ерөнхий агуулга
- Шинжилгээний аргын баталгаажуулалт
- Аргын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлох (нарийвчлал, үнэн зөв, давтагдах чадвар гэх мэт)
- Аргын нотолгоо бүрдүүлэх арга зүй
- Хэмжилзүйн тодорхойгүй байдал, тооцоолол
- Практик кейс, бодит жишээн дээр суурилсан дасгал ажил
- Баримтжуулалт, тайлагналын шаардлага
- Лабораторийн итгэмжлэлд бэлтгэх зөвлөмж
- Бодит жишээнд тулгуурлсан зөвлөх үйлчилгээ
Давуу тал
- Онолыг бодит жишээ, кейс дээр шууд хэрэгжүүлэх боломжтой
- ISO/IEC 17025 шаардлагыг цогцоор нь ойлгуулна
- Шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ
- Сургалтын дараа ажлын байранд ашиглахад бэлэн аргачлал
- Хувь хүн болон байгууллагын түвшинд чанарын удирдлагыг сайжруулна
- 1 цагийн үнэгүй зөвлөгөө авч, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой
Хэнд зориулав?
- Лабораторийн шинжээч, инженер
- Чанарын менежер
- Судлаач эрдэмтэд
- SIO 17025 сатандартыг нэвтрүүлж буй лабортаориуд
БОНУС: Аргын баталгааны зөвлөгөө 1 цаг (үнэгүй)
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 12–13
Сургалтын хэлбэр: Онол + практик дасгал, кейс ажил
Сургалтын төлбөр: 390,000₮
Байршил: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), 203 тоот
Сертификат: Сургалтад хамрагдсан оролцогчдод сертификат олгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 90279070, 99060039
Цахим шуудан: training@mongolchamber.mn
Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!
