(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ

2026/09/23 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон Улсын Худалдаа Дэмжих Хороо ба Оросын Холбооны Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 19 дэх удаагийн нэгдсэн чуулганаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл дэх гурван улсын эдийн засгийн байдал, эдийн засаг худалдааны харилцаан дах  цахим худалдааны үр нөлөө, шинжлэх ухаан хөдөө аж ахуй ба аж үйлдвэрийн салбарт хийх интеграци, аялал жуулчлал,  гурван улсын эдийн засгийн харилцааны чиг хандлага, танхимуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцов.

Монгол-Хятад-Орос танхимуудын харилцаа хамтын ажиллагаа, танхимуудаас зохион байгуулдаг төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын бизнесийн арга хэмжээнүүд, хоёр талт бизнес уулзалтууд, үзэсгэлэн худалдаа нь улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр болж ирснийг тэмдэглэлээ.

“Хөгжил дэвшлийн төлөөх Бизнес, Танхим, Засгийн газрын түншлэл” сэдэв дор 2025 оны 9 сард болсон Дэлхийн танхимуудын 14 дэх удаагийн конгрессийн үед хэлцэгдсэн өөрчлөгдөж буй хандлага, орчинд нийцэх хэрэглэгч төвтэй танхим байх, гишүүдтэй харилцах болон ажил үйлчилгээ явуулахад дижитал арга хэрэгслийг нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд танхимууд илүү анхаарах, энэ талаар харилцан туршлагаа хуваалцах хэрэгтэй байгааг онцлов.

Улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд танхим хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийг санаачлах, худалдаа бизнесийн харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр илүү анхаарал хандуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Танхимуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн, улс хоорондын эдийн засаг худалдааны харилцааг харилцан үр ашигтай тогтвортой хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, худалдаан дах саад тотгорыг бууруулах, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих, Худалдаа аж үйлдвэрийн танхимуудыг хөгжүүлэхийг зорилго болгон дараах зүйлсийг тунхаглаж байна. Үүнд:

  1. Бизнесийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих хоёр ба гурван талт уулзалт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах;
  2. Худалдаа бизнесийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар санал солилцож, асуудлыг тодорхойлон тус тусын төр засгийн байгууллагуудад танилцуулж шийдвэрлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах;
  3. Худалдааг хөнгөвчлөх, техникийн саад тотгорыг бууруулах зорилгоор бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, стандарт, техникийн зохицуулалтын талаарх мэдээллийг шуурхай харилцан солилцож, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх;
  4. Гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдэд болон эдийн засгийн коридорын дагуух чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх;
  5. Барааны гарал үүслийн гэрчилгээг цахим хэлбэрээр солилцох, баталгаажуулалтын нэгдсэн цахим системээр дамжуулан харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог бүрдүүлэх;
  6. Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын зах зээлд экспортлох, гуравдагч оронд экспортлоход ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх үеийн хяналт, шалгалт, хорио цээрийн шаардлагын асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  7. Гурван улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн салбарын тоо баримт болон бизнесийн орчны судалгааны үр  дүнг харилцан солилцох;
  8. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон санхүүжилт татах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээллийн ба зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлагаа солилцох, сайн туршлагыг түгээх;
  9. Гишүүд, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх талаар туршлага солилцох, танхимын ажилтнуудыг солилцох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх;
  10. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд шинэ маршрут гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
  11. Олон улсын худалдааны тээвэрлэлт, тарифын гэнэтийн өөрчлөлтөөс үүдэлтэй маргааныг шүүхийн бус журмаар, олон улсын арбитрын дүрмийн дагуу шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах;
  12. Аж үйлдвэрийн эрхийг харилцан хүндэтгэн хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон мэдээлэл  туршлага солилцох замаар аж ахуйн нэгжүүдийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах
  13. Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын ба бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч: Б.Лхагважав

Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч, "Омск мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим" холбооны Ерөнхийлөгч: Федулова Ольга

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны ОХУ дахь Ерөнхий төлөөлөгч: Сиү Жин Ли

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05