(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

2026/09/29 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол–Индонез бизнес уулзалт”-ыг зохион байгууллаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ онд зохион байгуулсан тус уулзалтаар хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтыг Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жауҳари Оратмангун, БНИУ-ын ЭСЯ-ны дэд Элчин сайд Др. Ирэн М. Хан болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж үг хэллээ.

Нээлтийн үеэр хоёр улсын олон жилийн найрсаг харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх, хувийн хэвшлийн шууд харилцааг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдэд шинэ түншлэл тогтоох боломжийг бий болгоход анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав 2025 онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 47.4 сая ам.долларт хүрсэн хэдий ч Монголын экспорт 168 мянга орчим ам.доллар, Индонезоос хийсэн импорт 47.25 сая ам.доллар орчим байгааг дурдаад, энэ нь хоёр талын худалдааг өргөжүүлэх, Монголын экспортын боломжийг нэмэгдүүлэх орон зай байгааг харуулж буйг онцоллоо. Уулзалтын үеэр БНИУ-ын ЭСЯ-ны худалдааны атташе Жунита Сяартика Индонезийн зах зээл, бизнесийн орчин болон худалдааны боломжийн талаар танилцууллаа.

Мөн хоёр улсын компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Үүнд Монголын талаас “Чандмани Консалтинг” ХХК, “Занаду Трэйвэл Монгол” ХХК, Индонезийн талаас PT. Strive, PT. Rempah Galih, PT. Bali Hai Brewing, PT. Bospres компаниуд тус тус оролцов.

Компанийн танилцуулгуудын үеэр хүнс, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн, халал махны нийлүүлэлт, аялал жуулчлал, уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны боломжийг хөндөж ярилцлаа.

Түүнчлэн хоёр улсын аялал жуулчлалын компаниудыг шууд холбох, хамтарсан аяллын бүтээгдэхүүн бий болгох, харилцан сурталчилгаа хийх замаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд оролцогчид цаашдын хамтын ажиллагаа, бизнесийн шууд холбоо, түншлэл хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс Монгол, Индонезийн бизнес эрхлэгчдийг холбох, B2B уулзалт зохион байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын мэдээллээр хангах, бизнесийн түнш хайхад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Ийнхүү хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бизнес уулзалт нь компаниудад шууд харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох боломжийг бүрдүүллээ. 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21