(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа

2026/10/07 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Монголын бизнесийн төлөөлөл Сингапурын бизнес айлчлалын хүрээнд олон улсын инженер, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компаниудын нэг болох Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын барилга, дэд бүтэц, хот төлөвлөлт, ус, байгаль орчин болон төслийн менежментийн салбарын хөгжлийн боломж, олон улсын туршлага, инженерийн цогц шийдэл, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, ЕНБДарга Б.Саруул болон Монголын бизнес төлөөлөгчдийг Meinhardt Group-ийн Группийн Гүйцэтгэх дарга (Group Executive Chairman) доктор Шахзад Насим, Группийн Гүйцэтгэх захирал (Group CEO) Омар Шахзад нар хүлээн авч, группийн үйл ажиллагаа, олон улсын төсөл хэрэгжүүлсэн туршлага болон инженерийн шийдлүүдийг танилцууллаа.

Meinhardt Group-ийн тухай

Meinhardt Group нь барилга, дэд бүтэц, хот төлөвлөлт, ус, байгаль орчин, төслийн болон барилгын менежментийн чиглэлээр инженерийн цогц шийдэл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Сингапурын томоохон инженерийн групп юм.

Тус групп нь дэлхийн 52 улсад салбар оффистой, 5,000 орчим ажилтантай бөгөөд жил бүр нийт 25 тэрбум ам.доллароос дээш үнийн дүн бүхий төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Meinhardt Group нь инженерийн зураг төсөл, ерөнхий зөвлөх үйлчилгээ, мастер төлөвлөлт, төслийн болон барилгын менежмент зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон улсын хэмжээнд томоохон барилга байгууламж, дэд бүтцийн төслүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай.

Тус группийн төв оффис 2010 онд Австралийн Мельбурн хотоос Сингапурт шилжсэн бөгөөд өдгөө Хятад, Ойрх Дорнод, Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Их Британи зэрэг олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Meinhardt нь Сингапурын Эдийн засгийн хөгжлийн зөвлөл (EDB)-өөс “International Headquarters Award” хүртсэн тус улсын анхны инженерийн компани бөгөөд EDB-тэй хамтран “Smart Cities”, “Project Management and Construction Management” чиглэлээр мэргэшлийн төвүүд байгуулжээ.

Мөн ус, байгаль орчны чиглэлээр тусгай нэгж байгуулж, төрийн байгууллага, хотын захиргаа болон ус хангамжийн байгууллагын мэргэжилтнүүдэд менежмент, техникийн сургалт явуулах Water Training Centre-ийг байгуулсан байна.

Meinhardt Group-ийн Группийн Гүйцэтгэх захирал Омар Шахзад 2013 оноос группийн үйл ажиллагааг удирдаж байгаа бол Группийн Гүйцэтгэх дарга доктор Шахзад Насим нь стратегийн бодлого, бизнесийн өргөжилт, гол харилцагчид болон томоохон төслүүдийг хариуцан ажилладаг байна.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17