"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Канадын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Хойд бүсийн бизнес, хөрөнгө оруулалтын чуулган-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Чуулганы нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар оролцож нийт оролцогчдод амжилт хүслээ.
Чуулганд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 150 орчим бизнес эрхлэгчид оролцож байгаа бөгөөд мөн МҮХАҮТ-ын дэргэдэх БЭЭЗ-ийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд илтгэл мэдээлэл хуваалцан оролцож байна.
Энэ үеэр хойд бүсийн бизнес, хөрөнгө оруулалтын орчныг танилцуулж, шинэ боломжийг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох байгууллагууд санал солилцлоо.