МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ын Өмнөговь, Дундговь аймгууд дахь Салбар танхимын бүх гишүүдийн ээлжит хурал зохион байгуулагдах гэж байна.
Хуралд дээрх аймгуудын салбар танхимын бүх гишүүд оролцох эрхтэй ба тухайн хурлаар Салбар танхимын Дарга, тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийг сонгох үйл ажиллагаа болох тул гишүүд Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна.


Мөн орон нутгийн бизнес эрхлэгчид Та бүхэн салбар танхимд гишүүнээр элсэж хуралд оролцох, нэр дэвших боломжтой. Шинэ гишүүний хүсэлтийг 2026 оны 10-р сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна.
Өмнөговь, Дундговь аймгийн салбар танхимын даргад нэр дэвшигч нь тухайн орон нутагт тогтвортой /3-аас доошгүй жил/ үйл ажиллагаа явуулж буй салбар танхимын гишүүн байгууллага түүний гүйцэтгэх удирдлага байх бөгөөд энэхүү шаардлагыг хангаж байгаа гишүүдээс нэр дэвшиж өрсөлдөх сонирхолтой аж ахуй нэгжийн төлөөллийг мөрийн хөтөлбөрөө бэлтгэж МҮХАҮТ-ын доорх хаягаар бүртгүүлэхийг хүсье.
Холбогдох хаяг:
МҮХАҮТ, Гишүүнчлэл, салбар танхимын асуудал хариуцсан газар
Ахлах мэргэжилтэн Л.Энхцэцэг
Утас: 99046587