(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МЭДЭГДЭЛ

2026/10/03 0

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож ирсэн дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаасын олголт, хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Төрөөс, тэр дундаа татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн эх үүсвэрээс олгож буй аливаа дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн олголт, зарцуулалт, эргэн төлөлт нь ил тод, тунгалаг, олон нийтийн хяналтад, тодорхой зорилго, шалгуурын дагуу үр өгөөжтэй зарцуулагддаг байх нь зүй ёсны шаардлага бөгөөд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим үүнийг бүрэн дэмжиж байна.

Гэвч уг сонсголын дараа Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн талаар бодит нөхцөл байдал, баримт мэдээллийг мушгин гуйвуулсан, илтэд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цахим орчинд тархаж, тодорхой аж ахуйн нэгжүүдийн бизнесийн нэр хүндэд халдсан үйлдлүүд гарлаа.

Төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянан хэлэлцэж, алдаа дутагдлыг ил тод болгох нь ардчилсан нийгэмд зайлшгүй шаардлагатай. Харин өнгөрсөн хугацаанд гарсан шийдвэрүүдийг эргэн сөхөж, халаглан шүүмжлэхээс илүүтэйгээр цаашид төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, төрийн дэмжлэг, урамшуулал олгох, хэрэгжилтэд хяналт тавих эрүүл, байнгын, ил тод, үр дүнд суурилсан тогтолцоог бий болгох нь нэн чухал юм.

Эдийн засгийг төрөлжүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хөнгөн үйлдвэрийн салбар, тэр дундаа ноос, ноолуурын үйлдвэрлэл стратегийн ач холбогдолтой. Тус салбар нь 310 гаруй мянган малчины орлогын эх үүсвэр, 20 мянган ажилтны тогтвортой ажлын байр, нийт экспортын 5 хувийг бүрдүүлж жилд 2 их наяд орчим төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгож буй үндэсний чухал үйлдвэрлэл төдийгүй олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд оролцож, тогтвортой үйлдвэрлэлийн зарчим, олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчдын шаардлага, стандартад нийцэн хөгжиж буй Монгол улсын экспортын гол салбарын нэг юм.

Иймд Монгол Улсын экспортын нүүр царай болсон үндэсний үйлдвэрлэгчдийн бий болгосон үнэ цэн, олон жилийн хөдөлмөр, олон улсын зах зээл дэх байр суурь, бизнесийн нэр хүндийг хамгаалж, бэхжүүлэх нь тухайн үйлдвэр, компанийн эрх ашиг бус Монгол Улсын экспортын чадавх, өрсөлдөх чадварыг хамгаалах асуудал юм.

Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулах, нэмүү өртгийг өсгөх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэх, хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ялангуяа түүхий эдийн бэлтгэлийн үе шатанд үүсдэг эргэлтийн хөрөнгийн дутагдлыг хангах зорилтын хүрээнд төрөөс “Ноолуур” хөтөлбөр зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж,  хөнгөлөлттэй зээлээр дэмжиж ирсэн. Энэ нь тодорхой аж ахуйн нэгжид зориулсан нэг удаагийн дэмжлэг бус, салбарын үйлдвэрлэл, экспорт, ажлын байр, малчдын орлогыг дэмжих төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ болохыг онцолж байна.

Ийм нөхцөлд төрийн бодлого, шийдвэрийн дагуу олгогдсон зээлийг зориулалт, чиглэлийн дагуу авч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, экспортын бүтээгдэхүүн бий болгох, ажлын байр хадгалах, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг зөвхөн “их хэмжээний зээл авсан”, “олон удаа зээл авсан” гэх өнгөц шалгуураар буруутгах, олон нийтэд сөрөг ойлголт төрүүлэх нь зохисгүй бөгөөд хүлээн зөвшөөрч болохгүй гэж МҮХАҮТ үзэж байна.

Төрийн дэмжлэгийн үр дүнг зөвхөн олгосон зээлийн хэмжээ, давтамжаар бус, тухайн дэмжлэгийн үр дүнд бий болсон ажлын байр, экспортын орлого, татварын орлого, малчдаас худалдан авсан түүхий эд, үйлдвэрлэлийн хүчин чадал, нэмүү өртөг, технологийн шинэчлэл, зээлийн эргэн төлөлт болон эдийн засагт бий болгосон нийт үр өгөөжөөр нь үнэлэх шаардлагатай.

Төрийн бодлого, дэмжлэгийн үр дүнг хэлэлцэх явцад аливаа аж ахуйн нэгжийг улс төрийн зорилго, тухайн үеийн маргаантай эсвэл эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалтай холбон мушгин гуйвуулж, нотлогдоогүй мэдээллээр бизнесийн нэр хүнд, олон жилийн хөдөлмөр бүтээлд нь халдахгүй байхыг МҮХАҮТ-аас мэдэгдэж байна.

Танхим нь төрийн дэмжлэгийн ил тод байдал, хариуцлага, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг тууштай дэмжинэ. Үүний зэрэгцээ Монгол Улсын үйлдвэрлэл, экспорт, ажлын байр, малчдын орлого, нэмүү өртгийг бий болгож буй үндэсний үйлдвэрлэгчдийг баримтгүй мэдээлэл, улс төрийн зорилгоор буруутгах, нэр хүндэд нь халдах аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар нь төрийн зөв бодлого болон хувийн хэвшлийн бүтээсэн бодит үнэ цэн дээр тогтдог. Төрийн дэмжлэгийн тогтолцоог сайжруулах нэрийн дор үндэсний үйлдвэрлэл, экспортын чадавхаа сулруулах бус, харин ил тод, хариуцлагатай тогтолцоог бий болгож, олон улсын зах зээлд Монголын нэрийг гаргаж буй үйлдвэрлэгчдээ хамгаалж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх нь нийтлэг эрх ашиг юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06