(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО

2026/10/06 0

Монголын аж ахуйн нэгжүүд, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүд өөрийн үйл ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээнд хүний эрхийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, бууруулахад ашиглах “Хүний эрхийн магадлан шинжилгээний хэрэглэгдэхүүн” (HRDD Toolkit)-тэй боллоо.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Европын Холбооны санхүүжилттэй SOCIEUX+ техникийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү таван модуль бүхий хэрэглэгдэхүүнийг боловсруулсан бөгөөд бизнесийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой шалгах хуудас, үнэлгээний аргачлал, практик хэрэгсэл, жишээ, зөвлөмжүүдийг багтаасан байна.

HRDD Toolkit нь хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа ба хүний эрхийн магадлан шинжилгээний танилцуулга, хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ, нийлүүлэлтийн сүлжээний магадлан шинжилгээ, гомдол барагдуулах механизм, жендерт мэдрэмжтэй магадлан шинжилгээ гэсэн таван үндсэн модулиас бүрдэнэ.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд хүний эрхийн эрсдэлийг зөвхөн тодорхойлох төдийгүй эрсдэлийн нөлөөллийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах, гарсан зөрчлийг шийдвэрлэх механизмыг бүрдүүлэхэд уг хэрэглэгдэхүүнийг практикт ашиглах боломжтой болж байна.

Хэрэглэгдэхүүнийг боловсруулах ажлын хүрээнд олон улсын эксперт Жаклин Кацпжак /Польш/, Кирсти Макдоналд Меллор /Испани/ нар 2026 оны 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, төр, хувийн хэвшил, ажил олгогч, ажилтны төлөөлөл, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай уулзалт хийлээ.

Энэ хугацаанд Монголын Хөрөнгийн Бирж ХК, Монголын Үйлдвэрчний эвлэл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Рио Тинто Монгол ХХК, Голомт Банк, Гоёл Кашемир ХХК, Жендерийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, ТЭСО Групп, Монгол Улсын Их Сургууль болон Европын Холбооны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын бизнес, хөдөлмөрийн орчин дахь хүний эрхийн асуудал, нийлүүлэлтийн сүлжээ, жендерийн мэдрэмжтэй байдал болон хариуцлагатай бизнесийн өнөөгийн нөхцөл, хэрэгцээ шаардлагыг судалсан байна.

Олон улсын туршлага болон Монголын бизнесийн орчны онцлогт тулгуурлан боловсруулсан энэхүү хэрэглэгдэхүүнийг 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газарт танилцуулж, цаашдын хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

HRDD Toolkit нь Монголын аж ахуйн нэгжүүдэд хүний эрхийг хүндэтгэх зарчмыг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулах, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх, цаашлаад олон улсын хүний эрхийн болон хариуцлагатай бизнесийн зарчим, шаардлагад нийцүүлэн ажиллахад нь практик дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/11