(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Булган аймгийн нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулна

2022/06/20 0

IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх "Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төсөл"-ийн нээлт тус аймгийн ЗДТГ-т боллоо. 

Төслийн хүрээнд Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хөгжлийн цогц асуудлуудыг тодорхойлсон системийн динамик загварыг боловсруулах бөгөөд төслийн онцлогийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко "Систем динамик загварыг боловсруулахад олон янзын үзүүлэлтүүдийг авч үздэг. Тиймээс боловсруулалтын явцад орон нутгийн зүгээс бодит мэдээллээ гаргаж өгч байж үр дүнд хүрнэ. Загвар боловсруулах үйл явц нь шинэлэг, нээлттэй. Илүү алсыг харсан, олон хүчин зүйлсийг авч үздэгээрээ онцлог" хэмээн тодорхойлж хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Дэлхийн эдийн засгийн форумын "Их сэргэлт" санаачилгын үзэл баримтлал, бизнесийн орчны судалгаануудын үр дүнд тулгуурлан МҮХАҮТ-аас "Эдийн засгийн Их сэргэлт"-ийн бодлогыг санаачилж, Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлан зургаан багц асуудлыг тодорхойлсны нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Өнөөдөр хот, хөдөөгийн тэнцвэр алдагдаж, нийгэм, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, орлогын ялгаа их байна. Шилжилт хөдөлгөөн нь ажлын байр, орлого, хүүхдийн боловсрол, амьдрах орчин нөхцөлөөс шалтгаалж байгааг олон судалгааны үр дүн харуулж байна. Булган аймгийг жишиг болгон Систем динамикаар хөгжлийн загварыг тодорхойлъя. Зөв системтэйгээр хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, түүнийг дагасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сайжуулахыг, хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр дэмждэг, хамгаалдаг институц болохыг зорих хэрэгтэй. МҮХАҮТ систем динамикийг бий болгохыг зорьж ажиллаж ирсний хувьд идэвхтэйгээр хамтран ажиллана гэж нээлтийн үеэр онцлов.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ "Эдийн засгийн бүтцийг сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэх, улмаар өрсөлдөх чадвар, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлснээр аймгийн ДНБ 2021 оны гүйцэтгэлээр 485.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үеийн мөн үеэс 21.5 хувиар, нэг хүнд ногдох ДНБ 7.9 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд бодит хувь нэмэр оруулах төсөл Булган аймагт хэрэгжихээр болж буйд талархал илэрхийлж, оролцогч талуудад амжилт хүсье" гэлээ. 

Нээлтийн арга хэмжээний үеэр Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан танилцууллаа. 2021 оны байдлаар 61.943 иргэн бүртгэлтэй, аймгийн 2000-2020 оны шилжин явах хөдөлгөөний эрчим "маш их", 20 жилийн хугацаанд хүн ам нь хэвэндээ буюу бараг өсөөгүй байна. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, мал аж ахуй хослон хөгжсөн аймгийн хувьд цаашид хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал, автозам, дэд бүтцийг хөгжлийн чиг хандлага хэмээн тодорхойлсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төслийн гүйцэтгэгчээр зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээний "Валью Юнайтэд Партнерс" ХХК ажиллах бөгөөд төслийн хүрээнд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван бүлэг, дэд 14 бүлэг, нийт 80 гаруй үндсэн үзүүлэлт, 8 мянга гаруй хувьсагчийг авч үзэж хоорондын хамаарлыг судлан загварчлалыг гаргах юм. 

Эдийн засгийн салбарт суурилсан зохион байгуулалт, салбар хоорондын нөлөөллийг симуляци байдлаар илэрхийлэх Систем динамикийн загвар нь өнөөгийн нөхцөл байдалд суурилж олон хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг нэгтгэн ирээдүйн үр дүнг таамаглах боломжийг бий болгодог давуу талтай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06