(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/10/14 0

Үнэт Санхүүгийн Нэгдэл болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Business Outlook 2027” арга хэмжээг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Арга хэмжээнд бизнес эрхлэгчид, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл оролцож, 2027 оны эдийн засгийн төлөв, бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлс, хөрөнгө оруулалтын чиг хандлага, эрсдэл болон тогтвортой өсөлтийн боломжийн талаар хэлэлцэв.

Арга хэмжээг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав улс төр, эдийн засгийн орчин болон улс хоорондын харилцаа бизнесийн хөгжилд харилцан нөлөөлдгийг онцолж, бизнесийн тогтвортой байдлыг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа, мэргэжлийн мэдээлэлд тулгуурласан шийдвэр чухал болохыг тэмдэглэлээ.

Үнэт Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Бадрал бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, тогтвортой өсөлтөд улс төрийн шийдвэрийн үзүүлэх нөлөөллийг хөндөж, бизнес эрхлэгчид бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргүүлж, өөрчлөгдөж буй орчны эрсдэлийг зөв үнэлэх шаардлагатайг илэрхийллээ. Тэрээр тус арга хэмжээ нь бизнесийн салбарын төлөөллийг нэгтгэн, бодит мэдээлэл, мэргэжлийн дүгнэлт, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдэл эрэлхийлэх боломж болохыг онцлов.

Хөтөлбөрийн хүрээнд судлаач Г.Туяагэрэл “Хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд улс төрийн үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл танилцуулж, улс төрийн нөхцөл байдал, бодлогын шийдвэрүүдийн хөрөнгө оруулалт болон бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг авч үзлээ.

Үнэт Секьюритис ҮЦК болон Үнэт Инновэйшнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Мөрөн “Олон улсын геополитик ба эдийн засгийн хүлээлт” сэдвээр олон улсын харилцаа, геополитикийн өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төлөвийн талаар

илтгэсэн бол Үнэт Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал “Тогтвортой бизнесийн шийдэл” сэдвээр бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах асуудлыг хөндлөө.

Мөн “Тодорхойгүй орчинд тэнцвэртэй өсөх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал

Ц.Магнайбаатар, Монполимет группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун, ХААН Банкны Гүйцэтгэх захирал

Р.Мөнхтуяа, Тэсо группийн Гүйцэтгэх захирал С.Болор, Үнэт Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Бадрал нар оролцлоо.

Хэлэлцүүлгээр эдийн засаг, бизнесийн орчны тодорхойгүй нөхцөлд эрсдэлийг үнэлж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, ажлын байрыг хамгаалах, урт хугацааны өсөлтийг дэмжих, төр, хувийн хэвшил, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

“Business Outlook 2027” арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд ирэх оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөвийг олон талаас нь үнэлж, стратеги болон үйл ажиллагааны шийдвэртээ тусгах мэдээлэл, туршлага солилцох боломж бүрдүүллээ.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/11/16
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30