ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
БНХАУ-ын Тяньжин хотод 2026 оны 10 дугаар сарын 15–17-нд зохион байгуулагдсан Дэлхийн мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн бага хурал нь “Өөрчлөлтийг хамтдаа угтаж, стандартыг хамтран боловсруулж, ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Тус бага хуралд 70 гаруй улс, бүс нутгийн төлөөлөгчид оролцож, мэргэжлийн боловсролын чанар, олон улсын хамтын ажиллагаа, ур чадвартай хүний нөөцийн хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Тус хуралд Монгол улсын Боловсролын Яам, GIZ, МҮХАҮТ-ын төлөөлөгчид оролцов.

Энэхүү хурал нь
- Мэргэжлийн боловсролын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Мэргэжлийн боловсролын чанарын олон улсын стандартыг хөгжүүлэх
- Боловсролыг үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах
- Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд нийцсэн ур чадвартай хүний нөөц бэлтгэх
- Насан туршийн суралцахуй, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх
- Мэргэжлийн боловсролын хүртээмж, тэгш боломжийг сайжруулах
- Олон улсын боловсролын стандарт, хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх
- Мэргэжлийн боловсролын тогтвортой хөгжлийг дэмжих гэсэн зорилтын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Хаалтын үеэр 45 улс хамтран “Дэлхийн мэргэжлийн болон техникийн боловсролын стандартын хүрээ” гэсэн баримт бичгийг гаргаж, “Бээжингийн хэлэлцээр” (Beijing Agreement) хэмээн нэрлэхээ тогтов.
Бага хурлын үеэр “Дэлхийн мэргэжлийн сургуулиудын ур чадварын тэмцээн”-ий аваргын шигшээ зохион байгуулагдсан юм.
