МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “MIU” дээд сургуулийн багш, оюутнуудыг хүлээн авч, Танхимын үйл ажиллагаа болон бизнесийн салбарын бодит туршлагатай танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нээж, Танхимын үйл ажиллагаа, хувийн хэвшлийг дэмжих чиг үүрэг, бизнесийн орчинд гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн ГСТАХ-ын дарга М.Очирбат Танхимын үйл ажиллагааг танилцуулж, Sales Geek Mongolia-ийн Н.Одхүү манлайлал ба менежментийн ялгааны талаар илтгэл тавив. Текстрим ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Болорхүү бизнесийн амжилтын туршлагаасаа хуваалцаж, МҮХАҮТ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул холбогдох мэдээлэл хүргэлээ.

Уулзалтын үеэр оролцогчид бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, манлайлал, удирдлагын арга барил болон хүний нөөцийн чиг үүргийн талаар мэдээлэл авч, илтгэгчдээс сонирхсон асуултаа асууж, санал бодлоо солилцов.

Энэхүү уулзалт нь оюутан, залууст бизнесийн салбарын үйл ажиллагаа, удирдлагын бодит туршлагыг таниулах, мэргэжлийн мэдлэгээ практиктай холбон ойлгох, цаашдын ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход томоохон дэмжлэг боллоо.